Бөөнөөр галлах пуужингийн төхөөрөмжөөр “Барууны секторын” байрлалд Украины арми цохилт өгсний дараа нэрвэгдсэн талын хохирлын талаар ямар нэгэн мэдээлэл гараагүй байна.
Украины цэргийнхэн өөрсдийн холбоотон “Барууны сектор” гэх үндсэрхэг, фашист үзэлтнүүдийн байрлалыг Мариполийн чиглэлд их буугаар буудсан байна. Энэ тухай сэтгүүлчдэд өөрийгөө зарлан тунхагласан Донецк ард улсын зэвсэгт хүчний төлөөлөгч мэдээлэв. Тэдний мэдээлснээр их бууны цохилтыг бөөнөөр галлах пуужингийн “Град” төхөөрөмжөөс хийжээ.
Ням гаригийн 13:00 цагийн үед Заможнее суурины орчмын Украины зэвсэгт хүчний байрлалаас Пищевик суурин дахь “Барууны сектор” гэх дээрэмчдийн бүлэглэлийн байрлалыг “Град” гэх пуужингийн системээс буудлаа гэж Донецкийн төлөөлөгч хэлжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР
Холбоотой мэдээ