Иргэний нисэхийн хуралд 40 орны төлөөлөгч оролцож байна

Хуучирсан мэдээ: 2017.08.07-нд нийтлэгдсэн

Иргэний нисэхийн хуралд 40 орны төлөөлөгч оролцож байна

Иргэний нисэхийн хуралд 40 орны төлөөлөгч оролцож байна

Ази, Номхон далайн бүсийн орнуудын Иргэний нисэхийн ерөнхий захирлуудын 54 дүгээр хурал өнөө өглөө /2017.08.07 / Шангрилла зочид буудлын хурлын танхимд эхэллээ. Олон улсын хэмжээний хуралд Ази, Номхон далайн бүсийн 40-өөд орон, иргэний нисэхийн олон улсын 12 байгууллагын нийт 400 орчим төлөөлөгч оролцож байна. Иргэний нисэхийн ерөнхий захирлуудын энэ удаагийн “Ази, Номхон далайн бүсийн орнуудын Иргэний нисэхийн ерөнхий захирлуудын хурал “Эрсдэлд тулгуурласан, үр дүнд чиглэсэн зохицуулалт хийхийг Ази, Номхон далайн бүсийн орнуудад уриалах нь” /The challenge of managing outcome focused and risk based regulations for Asia Pacific states/ сэдвийн дор болж байгаа юм. Хурал наймдугаар сарын 11-нийг дуустал тав хоног үргэлжилнэ.

Монгол Улс НҮБ-ын тусгай агентлаг болох Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ИКАО/-д 1989 онд гишүүнээр элсэн, 193 бүрэн эрхт гишүүний нэг болсон юм. ОУИНБ нь гишүүн улс орнуудаа Америк, Африк, Европ, Ази, Номхон далай, Ойрхи дорнодын зэрэг долоон бүсэд хувааж, гурван жил тутам ерөнхий ассамблейгаа сонгодог байна. Ази, Номхон далайн бүс хамгийн олон орон хамрагддаг бүс бөгөөд жил бүр Иргэний нисэхийн ерөнхий захирлуудын хурлыг аль нэг улсад 5-7 хоногийн хугацаагаар зохион байгуулж ирсэн юм. Манай улс өмнө нь бүсийн Иргэний нисэхийн ерөнхий захирлуудын 40 дүгээр хурлыг 2003 онд Улаанбаатар хотноо зохион байгуулж байжээ.

Манай улс иргэний нисэхийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлын чиглэлээр олон улсын аудит хийлгэх, сургалт, судалгаанд хамрагдах, Агаарын тээвэрлэгчдийн холбооноос зохион байгуулдаг хамтын ажиллагааны хөтөлбөрт оролцох, дотоод болон гадаад орнуудын иргэний нисэхийн байгууллагууд, сургалтын байгууллагуудыг гэрчилгээжүүлэх зэрэг ажилд идэвхтэй оролцдог юм.

Д.Цээнэ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж