ХасБанк Гэмтлийн эмнэлгийн бүтэн тасгийг иж бүрэн засаж тохижууллаа | News.MN

ХасБанк Гэмтлийн эмнэлгийн бүтэн тасгийг иж бүрэн засаж тохижууллаа

Хуучирсан мэдээ: 2017.08.07-нд нийтлэгдсэн

ХасБанк Гэмтлийн эмнэлгийн бүтэн тасгийг иж бүрэн засаж тохижууллаа

ХасБанк Гэмтлийн эмнэлгийн бүтэн тасгийг иж бүрэн засаж тохижууллаа

Эх дэлхий, Эрдэнэт хүмүүн, Эрүүл ашгийг эрхэмлэн дээдлэгч ХасБанк нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хүн ардын эрүүл мэндийг сахин хамгаалах чиглэлд томоохон хөрөнгө оруулалт хийж, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн “Ясны үений гэмтлийн I тасаг”-ийг өөрийн хөрөнгөөр бүрэн засаж тохижуулснаа өнөөдөр хүлээлгэн өглөө.

Гэмтэл согог судлалын үндэсний төв буюу бидний хэлж заншсанаар Гэмтлийн эмнэлэг нь 412 ор, 650 орчим эмч, ажилтантайгаар Монгол Улсын хэмжээнд гэмтэл согогийн нарийн мэргэжлийн яаралтай тусламж, үйлчилгээг 24 цагийн турш үнэ төлбөргүй үзүүлдэг 3-р шатлалын эмнэлэг бөгөөд хоногт дунджаар 370 орчим хүн үйлчлүүлж, 30-40 хүн хэвтэж, 5 өвчтөнд яаралтай хагалгаа хийгддэг байна.

“Үйлчлүүлэгчдэд ээлтэй орчин” бүрдүүлэхээр зорин ажиллаж буй тус эмнэлгийн хамт олон, удирдлагууд болон өвчтөнүүд Ясны үений гэмтлийн I тасгийн нээлтийн ёслолын үеэр дэлхийн жишиг, эрүүл мэндийн стандартад бүрэн нийцсэн байдлаар засаж, тохижуулсанд тун их талархалтай байгаагаа илэрхийлж байсан юм.

Мөн нээлтийн ажиллагаанд оролцохдоо ХасБанкны Иргэдийн банк хариуцсан захирал Г.Цэвэгжав “ХасБанк байгуулагдсан цагаасаа эхлэн нийгэм хүн ардын сайн сайхны төлөө, харилцагчдынхаа эрх ашгийг дээдлэн ажилласаар ирсэн. Сүүлийн үед хүн амын өвчлөлд томоохон байр эзлээд байгаа ясны үений гэмтлийг эмчлэхэд ХасБанк хувь нэмэр оруулж, бүтэн тасгийг иж бүрэн засаж, тохижуулан хүлээлгэн өгч байгаадаа баяртай байна” хэмээн хэлж байлаа.

Эрүүл мэндийн чиглэлд ХасБанк өмнө нь ч тодорхой ажлуудыг санаачлан хийж байсан. Тухайлбал өнгөрсөн онд Эрүүл мэнд, спортын яамтай Монгол Улсын хүн амын нас баралтын голлох шалтгаануудын нэг болж буй элэгний хавдрыг үүсгэгч элэгний “С” вирусийг илрүүлэх, эмчлэх чиглэлд хамтран ажиллахаар тохиролцож, санамж бичиг байгуулсан бөгөөд эмнэлгүүдийг “С” вирус тоологч аппаратаар хангахад санхүүгийн дэмжлэг үзүүлэх, уг вирусийг эмчлэх эмийг хэрэглэгчдэд хүргэх, үүнтэй холбоотой иргэдэд тулгарч буй санхүүгийн асуудлыг шийдвэрлэхэд хүчин чармайлт тавьж байна.

Амьдралд – ашид хамтдаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж