Скаутын яриа : Нутагтаа очоод ярих зүйлтэй боллоо

Хуучирсан мэдээ: 2017.08.07-нд нийтлэгдсэн

Скаутын яриа : Нутагтаа очоод ярих зүйлтэй боллоо

“Номин талст” хамтлагийн 15 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Тэд ирэх есдүгээр сарын 29-30-нд UB Palace-ын концертын их танхимд “Номин талст 15 жил” тоглолтоо хийхээр болсон юм.

Ази, Номхон далайн бүсийн Скаутын жембори дөрвөн жилд нэг удаа болдог бөгөөд 31 дэх жембори манай улсад болж, өнгөрсөн долоо хоногт өндөрлөлөө. Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборт болсон энэ удаагийн цугларалтад дэлхийн 40 орны 7000 гаруй хүүхэд залуус цуглаж, скаутын майхант цугларалтад хамрагдан дурсамжит өдрүүдийг үдэн нутаг нутгийн зүг буцсан юм. Энэ удаагийн жемборид оролцсон нэгэн оролцогчтой ярилцсанаа хүргэе. Тэрбээр Завхан аймгийн Улиастай сумын III сургуулийн сурагч аж. 

-Юуны өмнө женборид оролцсон тухайгаа манай уншигчдад танилцуулахгүй юу? Яагаад жемборид оролцохоор болов? 

-Намайг М.Аюурзана гэдэг. Би Завхан аймгаас ирсэн. Ирэх намар 9-р ангид орно.Би энэ удаагийн женберд оролцсоноор маш зүйлийг сурч авлаа. Шинээр олон найз нөхөдтэй боллоо. Жемборид оролцох болсон шалтгаан гэвэл би их бүрэг хүүхэд. Өөрийгөө нээлттэй болгох үүднээс энэ удаагийн женберид оролцсон. Скаутын майхант цугларалтаас шинэ зүйл олныг сурлаа. Мөн өөрийн авьяас чадвараа бусдад нээх том боломж байлаа. Сэтгэл хангалуун байна. 

-Энэ удаагийн цугларалтад олон орны жемборичид оролцлоо. Аль орны хүүхдүүдтэй найзууд болсон бэ?

-Австрали, Америк, Өмнөд Солонгос, Хятад, Япон орны хүүхдүүдтэй танилцсан. Тэдэнтэй ойр зуурын зүйл ярилцаж, найзууд болж чадсандаа баяртай байна. Тэд монголын ёс заншилтай танилцаж, морь, тэмээ унах, бөх барилдах гээд олон зүйлийг сурснаа хэлж байсан. Бусад орны түүх соёлоос суралцсан сайхан өдрүүдэд байлаа. Гол нь би өөрийгөө нээж, бусадтай хэрхэн харьцах талаар их зүйл сурлаа. Энэ цугларалт надад бие дааж сурах их зүйлийг сургасан. 

-Скаутын байгууллагаар дамжсан хүүхдүүд бие даасан, хүнлэг, энэрэнгүй, хариуцлагатай бие хүн болж төлөвшдөг. Үеийнхэндээ хандаж юу гэж хэлэх вэ?

-Би энэ удаагийн цугларалтаас олон зүйлийг сурсан. Энд сурсан зүйл, шинэ сайхан зүйлийг найз нөхдөдөө ярина. Үнэхээр сайхан мөч байлаа. Миний энэ үзсэн зүйлийг бусад хүүхдүүд ч гэсэн мэдрээсэй гэж хүсэж байна. Дараа дараагийн цугларалтад идэвхитэй оролцож, олон найз нөхөдтэй болох боломж байгааг хэлмээр байна. 32 дахь жембори Бангладеш улсад болох юм билээ. Магадгүй би ч өөрөө оролцох сонирхолтой болсон. Цаг хугацааг үр дүнтэй өнгөрүүлж, мөрөөдлийнхөө төлөө сайн суралцаарай гэж хэлмээр байна. Би ч бас сурсаар явна. Гэхдээ энэ удаа бүр зүйл их зүйл сурч чадлаа. 

-Майхант цугларалтын дараа баярт үйл явдалтай таарсан байна. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Бид цугларалтаа дуусгаад багаараа Сүхбаатарын талбайд зургаа авхуулах байсан. Гэтэл чөлөөт бөхийн шилдэг тамирчин С.Батцэцэг эгчийг Хөдөлмөрийн баатар цол авч байгаатай таарлаа. Холоос ирсэн надад нутагтаа очоод ярих зүйл их гарлаа. Бас Хөдөлмөрийн баатартай зургаа авхуулсан. Би сагсан бөмбөг, волейбол тоглох дуртай. Ер нь спортод их дуртай шүү. Гэтэл ийм сайхан үйл явдал тохиосонд баярлаж байна. Зуны амралтыг үр дүнтэй өнгөрүүлж, сайхан агшнуудыг үлдээлээ. Бас найзууддаа ярих зүйлтэй буцаж байна. 

Ч.БОЛОР

Гэрэл зургийг Н.ЭНХБАТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж