THAAD системийг байрлуулахаа зогсоохыг уриалжээ

Хуучирсан мэдээ: 2017.08.07-нд нийтлэгдсэн

THAAD системийг байрлуулахаа зогсоохыг уриалжээ

THAAD системийг байрлуулахаа зогсоохыг уриалжээ

НҮБ-д суугаа БНХАУ-ын байнгын төлөөлөгч үзэж байгаагаар Вашингтоныг дагаад Пхеньян бүсийн хурцадмал байдлыг намжаах ёстой ажээ.

Пуужингийн довтолгооноос хамгаалах (ПДХ) THAAD системийг Солонгосын  хойгт байрлуулах нь  бүс нутгийн асуудлыг  шийдэхгүй гэж НҮБ-д суугаа Хятадын байнгын төлөөлөгч Лю Зэи мэдэгдлээ.

-THAAD системийг  байрлуулснаар хойд Солонгосын асуудлыг шийдэж, пуужингийн туршилтыг зогсоохгүй гэж дипломат хэлэв.

Үүний өмнө, НҮБ-ын Аюулгүйн зөвлөл БНАСАУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээгээ  өргөжүүлсэн  тогтоолыг санал нэгтэйгээр баталлаа. АНУ-ын гаргасан санаачилгыг Орос ч Хятад ч дэмжсэн байлаа. Хоригийн баримтад Хойд Солонгост төмөр, тугалга, нүүрс, далайн бүтээгдэхүүн нийлүүлэхийг хориглосон байна.

Мөн түүнчлэн Хойд Солонгосын  Гадаад худалдааны банкны дансуудыг битүүмжлэн зарцаажээ. Америкийн талын тооцоогоор шинэ хоригийг сахиулах нь Хойд Солонгосын валютын ашгийг жилдээ нэг тэрбум доллараар буулгах гэнэ. Одоо тус орны валютын орлого нь гурван тэрбум ам.доллар орчим байгаа гэнэ.

Энэ тогтоол нь “Солонгосын хойгт энх тайван тогтоох асуудлаар улс орнууд нэгдмэл саналтай байгааг харуулж байна” гэж Лю Зэи хэлжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж