Өнөөдөр зарим газраар дуу цахилгаантай бороо орж, салхи ширүүсч байна. Маргааш ч ихэнх нутгаар ибороотой байх нь. Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлснээр маргааш буюу долдугаар сарын 7-нд ихэнх нутгаар, 8-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг болон төв, зүүн, говийн аймгуудын нутгаар, 9-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 10-нд нутгийн зүүн хагаст бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 8-нд Алтайн салбар уулсаар, 9-нд төв болон говийн аймгуудын нутгаар, 10-нд ихэнх нутгаар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.
Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 17-22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна гэж цаг уурчид мэдээлж байна.
М.СУРА
Холбоотой мэдээ