Улсын арслан Р.Пүрэвдагва Даншиг наадмын дэвжээнээ гурав дахь түрүүгээ авч, Даншигийн даян аварга цолыг хүртлээ. Энэ жилийн Даншиг наадамд 256 бөх зодоглосноос Улсын гарьд, Даншигийн заан Б.Гончигдамба, улсын заан Б.Пүрэвсайхан, улсын заан Б.Соронзонболд нартай шөвгийн дөрөвт үлдсэн юм. Үзүүр түрүүнд заан Б.Соронзонболдтой үлдэж давж, Даншигийн босоо бөх гэдгээ батлав.
Ийнхүү тэрбээр Даншиг наадамд гурав дахь удаагаа түрүүллээ.
Д.Цэц