Маргаашнаас эхлэх гэж буй Дота 2-ийн аварга шалгаруулах “The International 2017” тэмцээн 6 хоногийн турш KeyArena-д үргэлжлэнэ. Вашингтон мужийн Сиатл хотын төвд байрлах KeyArena-ийн талаар зарим нэг мэдээллийг хүргэе.
KeyArena нь 300 мянган метр квадрат талбайтай. Энд цирк, хоккей, сагсан бөмбөг зэрэг олон төрлийн спорт тоглолтууд зохион байгуулагддаг. Барилга нь 1962 онд ашиглалтад орж байсан, өдгөө 55 нас хүрч байна. KeyArena-д Элвис Прэстли, Битлз хамтлаг тоглолтоо хийж байсан.
The International тэмцээн уг байгууламжид дөрөв дэх жилдээ зохион байгуулагдах гэж байна. Эхний дөрвөн өдрийн тасалбар 100 ам.долларын үнэтэй бол сүүлийн буюу финалын хоёр өдрийн тасалбар нь 200 ам.долларын үнэтэйгээр борлуулагджээ. KeyArena нь ойролцоогоор 15 мянга гаруй суудалтай. Тасалбараа авсан тохиолдолд KeyArena дотор хүссэн суудал дээрээ сууж болно. Мөн энэ жил VIP суудал гаргаагүй.
“The International” тэмцээний шагналын сан бараг л 24 сая ам.долларт хүрчээ. Ялсан баг 10 сая гаруй доллар халааслах болоод байна.
Г.Түшиг
Холбоотой мэдээ