Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас санаачлан өчигдөр /2017.08.05/ Туул, Улиастайн гол дагуух нийт 30 километр газрын хог хаягдлыг цэвэрлэлээ. Цэвэрлэгээнд дүүргийн Тамгын газрын нийт алба хаагчид болон 5, 9, 10, 11, 20, 23 дугаар хороод, Нийтлэг үйлчилгээний газар-1, 2, 3, 4 ОНӨААТҮГ-ын Иргэдийн бүлэг болон Батлан хамгаалах Их сургуулийн 1000 оюутан цэрэг зэрэг нийт 1200 гаруй хүн оролцсон юм.
Энэ удаагийн цэвэрлэгээгээр нийт 20тонн хог хаягдлыг ачиж цэвэрлэсэн бөгөөд ирэх есдүгээр сарыг дуустал цэвэрлэгээг үе шаттайгаар үргэлжлүүлэх юм. Гол дагуух хог хаягдлын дийлэнх нь архи, пивоны шил лааз эзэлж байсан. Мөн голын усанд гялгар уут болон ахуйн хогийг ихээр хаясан байжээ. Иймд иргэд та бүхэн амралт зугаалгаар явахдаа хог хаягдлаа ил задгай газар хаяхгүй байж, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалахыг Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас уриалж байна хэмээн Баянзүрх дүүргийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
Эрдэнэ 2017-08-06 122.201.26.171
Бүх Монгол даяар хогтой дайн зарлаж энэ сайхан нутгаа нэг цэвэрлэж авмаар байна ш дээ Ерөнхийлөгч зарлиг Засгийн газар тогтоол гаргаж энэ ажлыг эхлүүлэх хэрэгтэй байна даа
Хог 2017-08-06 75.82.92.137
Хогоо хаясан хогууд угаасаа өөдлөхгүй гай зовлон өвчин хагацал хоосролд хамгийн түрүүн өртөж байгаа Байгаль цаагуураа өшөө авч л байгаа Өөрсдөө л ухаарахгүй бөөн зовлонд унаад байгаа гай газар доороос л гэж бодож байгаа Яг үнэндээ өөрсдөө л буруутай
Зочин 2017-08-06 202.179.31.122
Хогоо хаяаад явдаг хүн сэтгэлгүй юмнуудыг болдог бол шууд нядалгаанд оруулах хэрэгтэй Эд нараас юуг хүсэн хүлээж юуг сайн сайхан болгоно гэж найдаж суух уу
Зочин 2017-08-06 66.181.160.34
ЭХ ОРНОО ГАЛДАН ШАТААЖ ХОГООР БУЛДАГ ДЕБИЛҮҮДИЙГ БАРИВЧИЛЖ АЛБАДАН ХӨДӨЛМӨРТ ДАЙЧИЛДАГ ХУУЛЬТАЙ БОЛМООР ЮМ БАЙНА АА ХӨДӨӨ Ч ГЭСЭН ПОРТЕР ПОРТЕРООР НЬ УЛААН ЗАМ ДЭЭР ХОГОО АСГАЧИХДАГ ЦУС НЬ ОЙРТСОН ДЕБИЛҮҮД УЛАМ Л ОЛШИРЧ БАЙНА
Зочин 2017-08-06 51.15.34.210
Нэг хэсэг нь цэвэрлээд л Нөгөө хэсэг нь [Хориотой Үг] тариад л эргэх холбоо юм уу