Хуушуурны муудсан махыг устгажээ

Хуучирсан мэдээ: 2017.08.06-нд нийтлэгдсэн

Хуушуурны муудсан махыг устгажээ

Хуушуурны муудсан махыг устгажээ

-Төв цэнгэлдэх хүрээлэнд 77 асарт хуушуур худалдаалж байна-

“Даншиг наадам хүрээ цам 2017”-наадмын арга хэмжээний эхний өдөр (2017.08.05) Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар (НМХГ)-ын дарга Л.Эрдэнэчулуун ахлагчтай улсын байцаагч, химич, лаборант, нян судлагч, жолооч зэрэг нийт 26 албан хаагч ажиллажээ.

Баяр наадмын үеэр хүнсний худалдаа, хоол үйлдвэрлэл, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрчим хүчний чиглэлийн дагуу шалгалтуудыг явуулж өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллсан байна. Энэ оны Даншиг наадамд Захирагчийн ажлын албанаас нийт 110 зөвшөөрөл олгосон.Наадам эхлэхээс өмнө зөвшөөрөл авсан байгууллага, аж ахуйн нэгж иргэдэд зөвлөгөө, зөвлөмж өгчээ. Баяр наадмын талбайд хуушуурны 77, худалдаа үйлчилгээний 14, шорлогны гурав, айрагны дөрөв, хүүхдийн тоглоомны ес, бэлэг дурсгалын 10 асар ажиллаж байна.
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гурван хэсэгт 24 био 00-ийг байрлуулжээ. Хүүхдийн тоглоомын үйл ажиллагаа эрхэлж буй найман иргэний 14 төрлийн тоглоомонд улсын байцаагчийн урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргүүлээд байна.

Харин хуушуурын асруудад хийсэн шалгалтаар Мөнх хаан мөнх ХХК-ийн хуушуурын цэгээс 40 кг 240 мянган төгрөгийн үнэ бүхий махыг мэргэжлийн хяналтын дотоодын хяналтаар устгажээ. Устгасан махны 25 кг нь үнэр орсон, харин 15 кг нь муудсан байдалтай байсныг байцаагчид илрүүллээ. Мөн дөрвөн аж ахуйн нэгжийн түүхий махнаас хоёр , айрагнаас хоёр дээж тус тус авч явуулын лабораторийн шинжилгээнд хамруулж баталгаажуулсан юм.

Гар дээрээс худалдаа үйлчилгээ эрхэлж байсан нийт 37 иргэний үйл ажиллагааг болиулжээ. Тиймээс иргэд хандан зөвшөөрөлгүй, гар дээрээс худалдаалж буй хоол хүнс, хүнсний бүтээгдэхүүн болон хүүхдэд харшил өгч болзошгүй тоглоом худалдан авахгүй байхыг НМХГ-аас онцгойлон анхааруулж байна.

Д.Цээнэ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж