2020 он гэхэд БНХАУ дарсны зах зээлд тэргүүлнэ | News.MN

2020 он гэхэд БНХАУ дарсны зах зээлд тэргүүлнэ

Хуучирсан мэдээ: 2017.08.06-нд нийтлэгдсэн

2020 он гэхэд БНХАУ дарсны зах зээлд тэргүүлнэ

2020 он гэхэд БНХАУ дарсны зах зээлд тэргүүлнэ

Дэлхийн зах зээл дээр дарсны хэрэглээ маш хурдацтай өсч байна. Олон улсын судалгааны агентлагын “International Wine & Spirit Research” (IWSR) тайланд дурдснаар, 2020 он гэхэд Хятад улс дэлхийн дарсны зах зээлд хоёрт бичигдэх болно гэв. Түүний ард өнөөдрийн дарсны зах зээлий тэргүүлэгч орон болох Их Британи, Франц зэрэг улс жагсана гэжээ.

Хятадын дарс болон согтууруулах ундааны импорт болон экспортын холбооны захирал Вонг Сюй Вей ярихдаа “Өнөөдөр БНХАУ-д дундаж давхарга өсөж байна. Үүнтэй зэрэгцээд чанартай импортын дарсны эрэлт нэмэгдэж байна. Тухайлбал, 2017 оны эхний хагас жилийн тайланг харахад, БНХАУ 254 сая гектолитр дарсыг 1.146 тэрбум ам.доллараар худалдан авчээ. Энэ дүнг өнгөрсөн жилтэй харьцуулахад, дарс худалдан авах хэмжээний хувьд 13.9 хувиар өсөж, харин чанарын хувьд 3.34 хувиар сайжирсан үзүүлэлт гарч байгаа юм. Ойрын гурван жилийн хугацаанд БНХАУ дэлхийн дарсны зах зээлд чансаагаараа хоёрт бичигдэх хүлээлттэй байна” гэв.

Өнөөдрийн байдлаар, БНХАУ 17.3 сая гектолитр дарс хэрэглэж байна. Энэхүү хэрэглээгээрээ тэд дарсны зах зээлд зургаадугаарт бичигдэж байгаа ажээ. Судлаачдын үзэж байгаагаар, 1.379 тэрбум хүн амтай Хятад улсад боломж маш их байгаа гэв. Гурван жилийн дараа тус улсын дарсны худалдаа жилдээ 6.1 тэрбум гектолитр болж өсөх магадлалтай байна.

Дэлхийн зах зээл дээр дарс нөлөө үзүүлж байгаа нь хятадын хэрэглэгчдийн сонголттой холбоотой гэв. Өнөөдрийн байдлаар, дарсны зах зээлийн 42.6 хувийг Франц улс эзэлж байна. Харин энэ зах зээл дээр БНХАУ 10.2-оос бага хувийг эзэлж байгаа юм. Гэхдээ БНХАУ-д Австрали болон Чилиэс дарсны импорт тогтвортой өсөж байна. Учир нь дээрх хоёр улс БНХАУ-тай чөлөөт худалдааны гэрээ байгуулсан юм.

Сүүлийн таван жилийн хугацаанд Хятад улс дахь Австралийн дарсны импорт 10 хувиар өсөх төлөвтэй байна.

Энэ мэтчилэн, Азид эрэлт нэмэгдэж байгаа нь дарсны зах зээлд эерэг нөлөө үзүүлж байна. Харин ойрын гурван жилд БНХАУ-аас илүүтэй АНУ-д дарсны импорт нэмэгдэх хандлагатай байгааг судлаачид онцлов.

1990 оны эхэнд АНУ дэлхийн дарсны зах зээлд зургаадугаарт бичигддэг байв. Гэхдээ 2016 оноос хойш тус улс нэгдүгээр байраа алдахгүй явж байна. “IWSR” болон “Vinexpo” дүгнэлтээр, 2020 он гэхэд Америкийн зах зээл дээр дарсны худалдаа хоёр дахин буюу 11 хувиар өснө гэв.

БНХАУ-д дарсны хэрэглээ өсөж байгаатай зэрэгцээд дарсны үйлдвэрлэл өснө гэж шинжээчид харж байна. “IWSR” тайланд дурдснаар, тус улс дарс үйлдвэрлэлээр дэлхийн тэргүүлэгч улсын дунд буюу тавдугаарт бичигдэж байгаа ажээ.

Үүнээс гадна, 2015 онд БНХАУ усан үзмийн талбай /847 мянган га/ хэмжээгээр Франц улсыг /785 мянган га/ ардаа орхиж, Испаний дараа буюу хоёрт бичигджээ.

Дээрх үзүүлэлтээс ажиглахад, ойрын таван жилд БНХАУ үндэсний дарс үйлдвэрлэлээрээ Испанийг ардаа орхиж, дэлхийд тэргүүлнэ гэж судлаачид дүгнэв. 

Энэ төрлийн том амбицтай зорилгод Энэтхэг улс мөн адил хүрэхээр төлөвлөж байна. Дарс үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч Энэтхэгийн компани “Sula Vineyards” өнөөдөр дэлхийн 23 улс оронд дарсаа экспортлож байна. Ойрын хугацаанд тус улс дарсны экпортоо 40 хувиар нэмэгдүүлэх төлөвлөгөө гаргажээ.

Дэлхийн дарсны зах зээл ийнхүү Ази тив рүү шилжиж байгаа нь цаг агаарын нөхцөл байдалтай шууд холбоотой гэж Australian Sun сонин мэдээлж байна. Цаг уурын өөрчлөлтөд Франц, Өмнөд Итали, Испани, Хойд Аргентин зэрэг улс эхний ээлжинд өртөж байна гэв.

Байгаль орчны мэргэжилтэн Жон Холдрен “Vinexpo” үзэсгэлэнгийн үеэр тавьсан илтгэлдээ 2050 он гэхэд усан үзэмний талбай 23 хувиар багасна гэв. Тодруулбал, Хятад болон Шинэ Зеланд улсад усан үзэм тариалах нь нэмэгдэж, эсрэгээрээ Европын улсад багасна гэжээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2017-08-06

Уг нь мантуугаа л сайн хийвэл барав даа

Avatar

Зочин 2017-08-06 66.181.160.34

ХУУРАМЧ ВИНОГООР ДЭЛХИЙ ДҮҮРЧ МЭДЭХ НЬ

Avatar

Зочин 2017-08-06

Алуулах нь дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж