22 телевизэд сануулга өгчээ

Хуучирсан мэдээ: 2017.08.06-нд нийтлэгдсэн

22 телевизэд сануулга өгчээ

22 телевизэд сануулга өгчээ

Харилцаа холбооны зохицуулах хорооноос /ХХЗХ/ “Радио, телевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх, хяналт тавих журам”-ын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн сурталчилгаанд мониторинг хяналт хийсэн үр дүн, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний тайлангаа танилцуулжээ.

ХХЗХ нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн сурталчилгаанд зургадугаар сарын 05-ны өдрөөс долдугаар сарын 08-ны өдрийн хооронд нийт 34 хоногийн хугацаанд хяналт хийсэн байна.

Энэ хугацаанд, эхний долоо хоногийн дүнгээр зөрчил илэрсэн Улаанбаатар хотын 11 телевиз, 3 суваг, 10 радио, орон нутгийн 16 телевизэд зөрчлийн дүнг хүргүүлж, зөрчилөө давтахгүй байхыг анхааруулж мэдэгджээ. Анхааруулах албан тоот хүргүүлсэн боловч Сонгуулийн тухай хуулийн 82.5, 82.6, 82.14 дэх заалтын зөрчил нь давтагдсан, сурталчилгааны цагийн хэтрэлт ихтэй Улаанбаатар хотын таван телевиз, дөрвөн суваг, дөрвөн радио, орон нутгийн 17 телевизэд Сонгуулийн тухай хуулийн 82.19-т заасны дагуу нэг удаагийн сануулах арга хэмжээ авсан байна.

Цаашид радио, телевизээр нэвтрүүлэх сонгуулийн сурталчилгаанд хяналт тавьж ажиллах үед гардаг зарим тодорхойгүй процесс, үүрэг хариуцлагыг тодорхойлох, гомдол маргаан шийдвэрлэх, хариуцлага тооцохтой холбоотой Сонгуулийн тухай хуулийн зарим заалтуудыг сайжруулах чиглэлийн саналаа 2017 оны есдүгээр сард багтаан боловсруулж, холбогдох эрх бүхий ХЗДХЯ, Сонгуулийн Ерөнхий хороонд хүргүүлэхээр тогтсон байна.

Г.Түшиг

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж