Шилдгүүдийг 18 номинациар тодруулна

Хуучирсан мэдээ: 2011.01.19-нд нийтлэгдсэн

Шилдгүүдийг 18 номинациар тодруулна

Монголын үндэсний кино урлагийн академийн санаачилсан “Academy Awards” наадмыг ирэх сарын 3-нд Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт зохион байгуулах юм байна. Тус академи энэхүү арга хэмжээг Нийслэлийн соёл урлагийн газартай хамтран зохион байгуулж буй юм.

Монголын кино урлагийн өнөөгийн төвшинд үнэлэлт дүгнэлт өгөхөөс гадна залуу уран бүтээлчдийг дэмжих, Монголын кино урлагийг дэлхийн тавцанд гаргах зорилготой  уг ёслолын арга хэмжээ олон улсын чанартай дэлхийн кино наадмын жишгээр зохиогдох аж. “Academy Awards” шагнал гардуулах ёслолд 2009-2010 онд хийгдсэн Монгол кинонуудаас шилдэг эрэгтэй, эмэгтэй дүр, шилдэг туслах эрэгтэй, эмэгтэй дүр, шилдэг кино, шилдэг найруулагч, шилдэг дуу, шилдэг дууны найруулагч, шилдэг дүрсний эффект, шилдэг нүүр будалт, шилдэг хувцас дизайн, шилдэг дебют,  шилдэг хөрөнгө оруулагч, шилдэг хөгжим, гэсэн 18 номинациад кино урлагийн шилдгүүдийг тодруулна. Одоогоор наадмын шүүгчдийн нэрс нууц байгаа ч зохиолч, найруулагч, зураглаач, судлаач, жүжигчин, зураач, продюсер, хөгжмийн зохиолч, дууны найруулагч мэргэжлийн шүүгчид тухайн номинацид санал өгөх эрхтэйгээр оролцох  юм байна. Наадамд нэр дэвшигчдийн бүтээлийг энэ сарын 1-нээс Монголын үндэсний кино урлагийн Академийн дэргэдэх “Академийн Шагналын комисс“ хүлээн авч эхэлжээ.

Ж.ГЭГЭЭ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж