Жуулчид олноороо наадамлаж байна

Хуучирсан мэдээ: 2017.08.06-нд нийтлэгдсэн

Жуулчид олноороо наадамлаж байна

Жуулчид олноороо наадамлаж байна

Өнгөрсөн жил манай улсад нийт 404 мянга гаруй жуулчид ирж байжээ. Харин энэ жил өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад 19 хувиар жуулчдын тоо нэмэгдсэн гэж Нийслэлийн аялал жуулчлалын газраас мэдээллээ.

Үүнтэй холбогдуулж Төв цэнгэлдэх хүрээлэнд хоёр дахь өдрөө үргэлжилж буй даншиг наадам үзэхээр цугласан жуулчдын сэтгэгдлээс хуваалцлаа.

Герман Улсаас аялж буй Анна болон түүний найзууд даншиг наадам үзэхээр цэнгэлдэхэд иржээ. Тэд хэлэхдээ “Яг юу болж байгааг нь ойлгохгүй байгаа ч гэсэн үзэхэд урамтай байна. Монголд ирээд удаагүй байгаа учир юм болгон сонирхолтой байна. Бэрхшээлтэй зүйл гэвэл хэт их чимээ шуугиантай юм” гэв.

Мөн Герман Улсаас аялж буй Мелан “Даншиг наадам гоё байна. Гэхдээ Үндэсний их баяр наадмыг бодвол тийм ч сүртэй сонирхох зүйл алга. Хаана юу болж байгаа нь мэдэгдэхгүй байгаа ч үзэхэд гоё байна. Ойр орчим нь болж байгаа худалдаа үйлчилгээ дажгүй, Германд байдгаас ялгаагүй юм. Нэг хэцүү юм нь цэнгэлдэх хүрээлэнгийн суудал маш жижигхэн юм. Суухад бас нааш, цаашаа явахад хүндрэлтэй” гэлээ.

Цэнгэлдэхэд цугласан хүмүүсийн 30 гаруй хувь нь жуулчид байсан бөгөөд хэд хоногийн өмнө Монголын үндэсний музей үзэж явсан Канад Улсын хоёр иргэн тааралдсан бөгөөд сэтгэгдэл өндөр байгаагаа хэллээ.

Манайд аялахаар ирсэн жуулчид ихэвчлэн байршил асуудаг бөгөөд тэр дундаа худалдаа үйлчилгээний газар заалгадаг гэж оюутан цагдаа, жуулчдын хөтөч Т.Болормаа хэлж байна. Тэрээр “Хотын төвөөр ихэвчлэн байршил, хаяг асуудаг. Баяр наадам болж байгаа үеэр стадионы орчимд хуушуур, бас л байршил асуудаг. Ер нь бол цэнгэлдэхийн орчим наадмын хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй тайлбарлуулахыг хүсдэг. Мөн сурын талбай гэх зэрэг сонирхолтой болж байгаа хөтөлбөр юу байна гэх мэтчилэн их асуудаг” гэлээ.

Юутай ч “Даншиг наадам-Хүрээ цам 2017” Шашин, соёлын наадам үзэхээр цугласан жуулчид үзэж зүйлтэй аялж, зугаалж байна.

Г.Түшиг

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж