Иргэний нисэхийн “АСЕМ” маргааш болно

Хуучирсан мэдээ: 2017.08.06-нд нийтлэгдсэн

Иргэний нисэхийн “АСЕМ” маргааш болно

Иргэний нисэхийн “АСЕМ” маргааш болно

Ази, Номхон далайн бүсийн орнуудын Иргэний нисэхийн ерөнхий захирлуудын 54 дүгээр хурал Улаанбаатар хотноо маргааш эхэлнэ. Наймдугаар сарын 07-ноос 11-ний өдрүүдэд үргэлжлэх олон улсын хуралд Ази, Номхон далайн бүсийн 50-аад орон, иргэний нисэхийн олон улсын 12 байгууллагын 500-гаад төлөөлөгч оролцох юм байна.

Ази, Номхон далайн бүсийн орнуудын Иргэний нисэхийн ерөнхий захирлуудын 54 дүгээр хурал (DGCA 54) манай улсад зохион байгуулагдсанаар:

  1. Монгол Улсын нэр төрийг олон улсын тавцанд өргөх,
  2. Монгол Улсын иргэний нисэхийн салбарыг олон улсад сурталчлах,
  3. Ази, Номхон далайн бүсийн орнуудын хоорондын хамтын ажиллагааны цар хүрээг өргөтгөх,
  4. Иргэний нисэхийн олон улсын байгууллагатай хамтран ажиллах боломжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой гэж албаны эх сурвалж тодотголоо.

Д.Цээл

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж