Даншиг наадмын аварга, арслангууд өнөөдөр тодорно

Хуучирсан мэдээ: 2017.08.06-нд нийтлэгдсэн

Даншиг наадмын аварга, арслангууд өнөөдөр тодорно

Даншиг наадмын аварга, арслангууд өнөөдөр тодорно

“Даншиг-хүрээ цам” наадам хоёр дахь өдрөө Төв цэнгэлдэх хүрээлэнд үргэлжилж байна. Шашин, соёлын наадмын хүчит бөхийн барилдаан тавын даваанаас эхэлж буй бөгөөд өнөөдөр аварга, арслангууд нь тодорно. Даншиг наадмын хүчит бөхийн барилдаанд Даншигийн аварга Р.Пүрэвдагва, начин О.Хангай, Э.Энхбат, Бо.Батжаргал, Д.Амар¬сайхан, Б.Пүрэв¬сайхан нарын 256 бөх хурд хүч, авхаалж самбаагаа сорьж байгаа юм. Даншиг наадмаар улсын цол олгодоггүй бөгөөд Даншигийн начин, өсөх идэр начин, заан, арслан болон аварга цол олгох журамтай. Өнгөрсөн онд Р.Пүрэвдагва Даншиг наадмын хүчит бөхийн барилдаанд хоёр удаа түрүүлж, Даншигийн аварга цол хүртэж байжээ.

Төв цэнгэлдэх хүрээлэн орчимд наадамчин олон болоод гадаадын аялагч жуулчдад тусалж, аюулгүй байдлыг хангах үүднээс 20 оюутан цагдаа, 6 морьт цагдаа ажиллаж байгаа ажээ. Даншиг наадмын өнөөдрийн хуваарийг уншигчдадаа хүргэе.

08 дугаар сарын 06-ны өдөр, Ням гараг

  • 09:00-20:00 Аялал жуулчлалын үзэсгэлэн /Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд/
  • 11:00-19:00 “Монголын гайхамшигт урлаг” 9 дүүргийн ардын авъяастнуудын урлагийн тоглолт, ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэгдсэн соёлын өвийн “Дэлхийн өв-Монгол соёл” үзэсгэлэн /Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд/
  • 08:00-08:30 Бурхан багшийн Ринсрэл залах ёслол /тусгай хөтөлбөрөөр/ /Төв цэнгэлдэх хүрээлэн, цамын талбайд/
  • 08:30-09:00 Өндөр гэгээний маани татах /тусгай хөтөлбөрөөр/ /Төв цэнгэлдэх хүрээлэн, цамын талбайд/
  • 09:00-15:00 Хүрээ Цам харайх ёслол, Жахар цамын хурал /тусгай хөтөлбөрөөр/ /Төв цэнгэлдэх хүрээлэн, цамын талбайд/
  • 15:00-16:00 Хүчит бөхийн барилдааны тавын даваа /Төв цэнгэлдэх хүрээлэн,бөхийн талбайд/
  • 16:20-17:00 Хүчит бөхийн барилдааны Зургаагийн даваа /Төв цэнгэлдэх хүрээлэн,бөхийн талбайд/
  • 17:20-18:00 Хүчит бөхийн барилдааны Долоогийн даваа /Төв цэнгэлдэх хүрээлэн,бөхийн талбайд/
  • 18:00-18:20 Хүчит бөхийн барилдааны наймын даваа /Төв цэнгэлдэх хүрээлэн,бөхийн талбайд/
  • 18:20-18:40 “Даншиг наадам-Хүрээ цам” шашин, соёлын наадмын Үндэсний бөхийн барилдаанд түрүүлж, үзүүрлэн, шөвгөрсөн бөхчүүдэд Даншигийн цол үнэмлэх олгож, шагнал гардуулах, лам хуврагуудын тэмцээнд түрүүлж, удаалсан лам нарт шагнал гардуулна. /Төв цэнгэлдэх хүрээлэн, бөхийн талбайд/
  • 18:40-18:50 “Даншиг наадам- Хүрээ цам”-ын хаалтын ажиллагаа /Төв цэнгэлдэх хүрээлэн, цамын талбайд/
  • 18:50-19:00 Залбирал ерөөл айлдах /тусгай хөтөлбөрөөр/ /Төв цэнгэлдэх хүрээлэн, цамын талбайд/

08 дугаар сарын 07-ны өдөр, Даваа гараг

  • 08:00:13:00 Хүрээ жахар цамын хурал хурах, Гомбо, Чойжоо сахиус тахиж, Данраг хурна. /МБШТөв Гандантэгчэнлин хийдэд/

​​​​​​​Т.МӨНХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж