Одоогоос 72 жилийн өмнө буюу 1945 оны наймдугаар сард АНУ-ын бөмбөгдөгч онгоц “В-29 Enola Gay” Японы Хирошима болон Нагасаки хотод ‘Малыш’ нэртэй цөмийн бөмбөг хаясан билээ. Цөмийн бөмбөгийн дэлбэрэлтийн улмаас 350 мянган хүн амтай Хирошима хотын 140 мянган иргэн, Нагасаки хотын 74 мянган иргэн амиа алдав.
Цөмийн бөмбөгдөлтөд өртсөн иргэдийн дурсгалыг хүндэтгэх ёслолын ажиллагаа өнөөдөр Японы энхтайвны цэцэрлэгт хүрээлэнд өглөөний 08.00 цагт эхэллээ. Улмаар 08.15 цагт Японы ард түмэн нэг минут дуугүй байж амиа алдсан иргэдийн дурсгалыг хүндэтгэв. Энэ бол Хирошима хотод 13-18 килотонн /тодорхой бус/ цөмийн бөмбөг дэлбэрсэн цаг юм.
Иймээс энэ өдрийг Олон Улсын Нийгэмлгээс “Цөмийн зэвсгийг хориглохын төлөө тэмцэх дэлхийн өдөр” болгон тэмдэглэдэг болжээ. Дурсгалыг хүндэтгэх ёслолын ажиллагаанд Японы Ерөнхий сайд Шинзо Абэ, Хирошима хотын захирагч Казуми Мацуи, төр засгийн бусад төлөөлөгчид болон дэлхийн 80 гаруй улсын дипломатууд оролцсон байна.
Японы Ерөнхий сайд Шинзо Абэ ёслолын арга хэмжээний үеэр энэ төрлийн эмгэнэлт үйл явдал хэзээ ч дахин давтагдахгүй ёсгүй гэдгийг онцолжээ. Мөн тэрбээр Япон улс цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай гэрээ ёсоор 2020 онд бага хурал зохион байгуулах чиглэлд идэвхтэй ажиллаж байгаа гэв.
Хирошима болон Нагасаки хотод цөмийн бөмбөг дэлбэрсэн нь хүн төрөлхтөний түүхэнд байлдааны зорилгоор цөмийн зэвсэг ашигласан цор ганц тохиолдол билээ.
Бэлтгэсэн: Ц.Уран
Холбоотой мэдээ