НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл Хойд Солонгосын эсрэг хоригоо чангатгав. Энэ хүрээнд БНАСАУ-аас төмөр, төмрийн хүдэр, хар тугалга, нүүрс болон далайн бүтээгдэхүүнийг имторлохгүй байх шийдвэр гаргажээ. Мөн тус улсын гадаад худалдааны банкны дансыг царцааж, тэнгисийн цэргийн хөлөг онгоцыг нь бүх улсын боомт руу орохыг хориглов.
Үүний зэрэгцээ, НҮБ-ын гишүүн орнууд нутаг дэвсгэртээ Хойд Солонгосын ажилтнуудын тоог нэмэгдүүлэхгүй байх, тус улсын үйлдвэрүүдийг нь өргөжүүлэхгүй байх, шинээр хамтарсан үйлдвэр барихгүй байх үүрэг хүлээж байна.
АНУ-ын тооцоолсноор, хориг нь Пхеньяны жил бүрийн валютын орлогыг тэрбум ам.доллараар бууруулахад оршино гэв.
Өнөөдрийн байдлаар, Пхеньян ойролцоогоор гурван тэрбум ам.долларын орлого олж байна.
Бэлтгэсэн: Ц.УРАН
Холбоотой мэдээ