Ж.Батнасан: Хөхүүрийг Дэлхийн өвд бүртгүүлэх хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2017.08.05-нд нийтлэгдсэн

Ж.Батнасан: Хөхүүрийг Дэлхийн өвд бүртгүүлэх хэрэгтэй

УИХ-ын гишүүн Р.Бурмаа, А.Бакей нарын нэр бүхий гишүүд Орон нутгийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболдод өргөн мэдүүллээ.

Даншиг наадамд оролцохоор Өвөрхангай аймгаас өөрийн урласан айрагны хөхүүртэйгээ, монгол гэрээ ачиж ирсэн иргэн Ж.Батнасантай цөөн хором ярилцлаа. Тэрбээр Даншиг наадмаар олон нийтэд монгол хөхүүрийн соёлыг таниулж, мэдрүүлэх хүсэлтэйгээр хотын удирдлагын урилгаар хүрэлцэн ирсэн ч сэтгэл дундуур байгаа гэдгээ хэлж байв. Ингээд түүний яриаг хүргэе.

-Сайн байна уу, та сайхан наадаж байна уу. Аль нутгаас ирсэн бэ?

-Сайн. Та сайхан наадаж байна уу. Би Өвөрхангай аймгаас хотод ирж, Даншиг наадамд оролцож байна. Хотын удирдлагаас над руу холбогдоод Даншиг наадамд оролцох саналыг тавьсан. Миний хувьд монголынхоо соёлын өв болсон хөхүүрийг олонд үзүүлж, сонирхуулахаар айрагтайгаа, хөхүүртэйгээ гэр бариад байж байна. Даншиг наадмын үеэр монгол өв соёлоо таниулах гэж байгаа бол арай л өөр зүйлийг зохион байгуулмаар юм шиг санагдлаа. Гэтэл энэ наадамд хуушуур, хужаа тоглоомноос өөр зүйл харагдахгүй юм. 

-Таны хувьд айрагны хөхүүрийг хэдийнээс хийдэг болов?

-Улсын баяр наадмаар сая Хүй долоо хутагт зохион байгуулсан “Айраг” фестивальд миний хөхүүр тэргүүн байр эзэлсэн юм. Хөхүүр нь монголын ард түмний уламжилж ирсэн эд, хэрэгсэл. Гэхдээ сүүлийн жилүүдэд хөхүүрний хэрэглээ бараг мартагдаад байна. Би уламжлалт эд хэрэгслээ хойч үедээ таниулж, сэргээхийг л бодож явна даа. Энэ сав бол дэлхийн ганц Монголд л байдаг гайхамшигтай эд шүү дээ. Өөр хаана ч байхгүй.

-Ер нь хөхүүрт исгэсэн айрагны амт нь хүртэл шимтэй байдаг шүү дээ?

-Айраг, хөхүүр хоёр салшгүй холбоотой гэж боддог. Хамгийн сайн айраг хөхүүрээс л гарах байх. Малчид маань өөр саванд айргаа исгэдэг болжээ. Хөхүүрийн айраг хөрөхгүй, халахгүй, муудахгүй, өтгөрөхгүй, элдэв амт орохгүй шүү дээ. Гадаадын жуулчид хүртэл айраг, хөхүүрийн гайхамшгийг магтсан байдаг. Германы нэг жуулчин “Монголчуудын айрагны хөхүүр, сур хоёрыг өөр аргаар боловсруулах ямар ч арга, технологи байхгүй” гэж хэлсэн байдаг юм билээ. 

-Гэрт том, жижиг маш олон хөхүүр байна. Та энэ бүгдийг өөрөө хийсэн үү?

-Тэгсэн би бүгдийг өөрөө хийсэн. Хөхүүр хийх нарийн арга технологи гэж бий. Орчин цагт энэ уламжлалт аргыг нь өөрчлөөд л, хугацааг нь богиносгож байгаад шүүмжлэлтэй ханддаг. Хөхүүр хийхэд хугацаа их шаарддаг, нарийн зарчимтай. 

Миний хувьд үхрийн шир, мах хоёрыг нь салгаад л шүүсийн авч, тэлээд, уринд өгч буцалгана. Үүний дараагаар хаврын цагаар дэвтээгээд, шар сүүнд хийнэ. Миний аав, ээжээс өвлөсөн өөрийн арга гэж бий. Нэг хөхүүр хийхэд долоо, найман сарын хугацаа шаарддаг даа. 

-Даншиг наадмын үеэр наадамчдад сонирхуулж буй “Дэлхийн өв-Монгол соёл” үзэсгэлэнг үзлээ. Та монгол хөхүүр бас энэ өвд бүртгүүлэх хэрэгтэй гэдэг санааг мэргэжилтнүүдэд хэлж байсан шүү дээ?

-Монголын өв соёл учраас хойч үе нь хийж сураад, малчид нь авч хэрэглэх ёстой гэж боддог. Энэ бүхэн монголын ард түмэнд маань ч хэрэгтэй байх. Жижиг хөхүүрийг хүмүүст таниулахын тулд хийдэг. Жижигхэн хэмжээтэй учраас усанд дэвтээж, хэрэглэж болно. Манай нутагт хөхүүр хийхээс илүүтэйгээр “Хөхүүр хийх шиг амархан зүйл байхгүй” гэж ярьсан хүмүүс л олон байх юм. “Манай аав, өвөө сайхан хөхүүр хийдэг байсан” гэдгээс биш яг хийсэн хүн ховор. Миний хувьд хар багаасаа адуучин ааьын хүү учраас хөхүүрийг сайн мэднэ. 

Гэрэл зургийг Э.Энхбат

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж