Төв цэнгэлдэх хүрээлэнд энэ сарын 5, 6-нд “Даншиг-хүрээ цам” наадмыг зохион байгуулж байгаа билээ.
Даншиг наадмын үеэр иргэдэд тусалж, аюулгүй байдлыг хангах үүднээс 20 оюутан цагдаа, 6 морьт цагдаа ажиллаж байгаа ажээ. “Би зургадугаар сараас эхлэн оюутан цагдаагаар ажиллаж байна. Бид гадаад иргэдэд Даншиг наадмын талаар мэдээлэл өгч байна. Мөн монголынхоо иргэдэд аль хаалгаар орж, хаана ямар газрууд байрлаж байгаа талаар зааж өгч байна. Төв цэнгэлдэх руу орох гадаадын жуулчид 1-4 дүгээр хаалгаар орж байгаа бол бусад хаалгаар дотоодын иргэдийг оруулж байгаа. Өөр өөр сургуулийн оюутнууд танилцаад, хэлний мэдлэгээ сайжруулна. Бид наадмын ачаалалтай үеэр 6-8 цаг ажилладаг” хэмээн Монгол Улсын их сургуулийн гуравдугаар курсийн оюутан Э.Ундрах-Эрдэнэ ярилаа.
А.СҮРЭН