“Иргэд монгол дээл, монгол цамц ихээр сонирхож байна. Үнийн хувьд 40-60 мянган төгрөгөөр худалдаалж байна. Даншиг наадамд анх удаа худалдаа эрхэлж, иргэдэд үйлчилж байна” хэмээн монгол үндэсний дээл, цамц худалдаалж буй иргэн Д.Долгормаа ярилаа.
Даншиг наадмын үеэр эсгий урлал, үндэсний дээл, хувцас малгай, арьс ширэн урлалын худалдааны асрууд эгнэсэн харагдана.
Харин иргэн О.Загдцэнд эмэгтэйн хувьд гэрээрээ гар аргаар эсгийг боловсруулж, эсгий урлал хийдэг ажээ. Тэрбээр “Би гар аргаар хийсэн эсгий урлалаа худалдаалж байна. Монгол гэр хэлбэртэй шагайн сав, эсгий тавчик, цүнх, олбог, түлхүүрийн оосор зэрэг олон төрлийн бүтээгдэхүүнийг борлуулж байгаа. Хүмүүс гар ажиллагаа ихтэй, олбог суудал, түлхүүрийн оосор ихээр сонирхож, худалдан авч байна” гэсэн юм.
Гэрэл зургийг Э.ЭНХБАТ
А.Сүрэн