Монгол соёлын өвийн үзэсгэлэнд саатаарай

Хуучирсан мэдээ: 2017.08.05-нд нийтлэгдсэн

Монгол соёлын өвийн үзэсгэлэнд саатаарай

Өмнөд Африк болон Австралийн Засгийн газрын төлөөлөгчид өчигдөр буюу пүрэв гаригт анх удаа дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой асуудлаар ӨАБНУ-ын нийслэл Дурбанд чуулжээ.

Даншиг наадмын үеэр Төв цэнгэлдэх хүрээлэнгийн урд талд байрлах өргөө цагаан монгол гэрт ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэгдсэн соёлын өвийн үзэсгэлэнг дэлгэжээ. 

“Дэлхийн өв-Монгол соёл” нэртэй уг үзэсгэлэнд Монгол Улсаас дэлхийн өвд бүртгэгдсэн морин хуур, цуур хөгжим, монгол тууль, монгол ардын бүжиг, лимбэний битүү амьсгаа, уран бичлэг, ингэнд ботго авахуулах зан үйл, уртын дуу, монгол баяр наадам, шувуучлахуй, шагайн харваа, монгол гэр гэсэн Монгол үндэстний 13 соёлын өвийг зурагтай нь, англи, монгол тайлбартай нь , баримт бичгийн хамт наадамчин олноо танилцуулж байв.

Үзэсгэлэнгийн талаар нийслэлийн Соёл урлагийн газрын Соёлын биет бус өв, соёлын боловсрол хариуцсан мэргэжилтэн Ц.Иняхүү тайлбарлахдаа “Үзэсгэлэнд 13 биет бус соёлын өв, хоёр баримтат өв багтсан. Хоёр баримтат өвд нь Монгол шунхан Данжуур, Эртний хаадын төрт ёсны зохиолыг товчлон хураасан Алтан товч багтаж байгаа. Эдгээр дэлхийн өвд бүртгэгдсэн 13 соёлын өвөөс хамгийн сүүлд 2015 онд ингэнд ботго авахуулах зан үйлийг бүртгүүлсэн” тухай онцолсон юм. 

Өнөөдрийн байдлаар дэлхийд соёлын биет бус өвийн Төлөөллийн болон Яаралтай хамгаалах жагсаалтад 391 өвийн зүйл бүртгэгджээ. 

Үүнд Монгол Улсаас Төлөөллийн жагсаалтад Морин хуур хөгжмийн уламжлалт урлаг /2008/, Монгол ардын уртын дуу /2008/, Монгол баяр наадам /2010/, Монголын уламжлалт хөөмэйн урлаг /2010/, шувуучлахай /2010/, Монгол гэрийн уламжлалт урлал /2013/, Монгол шагайн харваа /2014/ бүртгэгдсэн байна. 

Харин Яаралтай хамгаалах өвийн жагсаалтад Монгол тууль /2009/, Монгол ардын бүжиг /2009/, Монгол цуур хөгжмийн уламжлалт урлаг /2009/, Монгол лимбэчдийн урдын дуу хөгжимдөх уламжлалт арга барил, битүү амьсгаа /2011/, ингэнд ботго авахуулах зан үйл /2015/ тус тус бүртгүүлжээ.

А.Сүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж