Даншиг наадмын эргэн тойронд

Хуучирсан мэдээ: 2017.08.05-нд нийтлэгдсэн

Даншиг наадмын эргэн тойронд

Бразилийн загвар өмсөгч, үзэсгэлэнт Жизель Бундхан хоёр дахь хүүхдээ төрүүлэх гэнэ.

“Даншиг наадам- хүрээ цам 2017” наадам Төв цэнгэлдэх хүрээлэнд үргэлжилж байна. Хэдийгээр Төв цэнгэлдэх хүрээлэн дүүрэн хүн цуглаагүй ч гадаадын жуулчид олноор сонирхож буй юм. 

Түүхийг нь сөхвөл анх 1639 онд Цагаан нуур хэмээх газар Түшээт хан, Сэцэн хан тэргүүтэй Халхын хаад, ноёд, энгийн ард олон цугларч, Түшээт хан Гомбодоржийн таван настай хөвгүүн Занабазарыг Халхын шашны тэргүүн анхдугаар Богд Жавзандамба хутагтын ширээнд өргөмжилж, их баяр ёслол үйлджээ. 

Өндөр гэгээн Занабазарыг шашны тэргүүнд өргөмжилж, бат оршил өргөсөн 1639 оны анхны даншиг наадам нь “Халх долоон хошуу наадам” болж, уламжилсаар хожим Улсын их баяр наадам болсон гэж үздэг.

Даншиг гэдэг нь монголоор “Бат-Оршил” хэмээх утгатай бөгөөд монголчуудын шашин, төрийн их ёслолыг багтаасан утга агуулгатай аж. 

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хойморт Гандантэгчинлэн хийдийн Соёмбот тугийг залсны дараа Монголын бурхан шашинтны төв, Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба, гавж Д.Чойжамц үг хэлсэн. Энэ үеэр Д.Чойжамц хамба “Арван цагаан буяныг эрхэмлэн дагах аваас үйлс бүтнэ. Даншиг наадам нь Монголын ард түмний эв нэгдэл, соёл уламжлалыг даяарчлалын үед хадгалан үлдэх чухал арга хэмжээ болно. Даяар олны энх амгаланг хөхүүлэн дэмжих, ард түмнийхээ эв нэгдлийг бадраахад наадмын утга учир оршиж байна” хэмээн онцлон тэмдэглэсэн юм. Мөн энэхүү арга хэмжээний үеэр ард түмний тусын тулд Мандал өргөлөө. 

Одоо бөхийн барилдаан болж байна.

Тус арга хэмжээг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Гандантэгчинлэн хийд хамтран зохион байгуулж байгаа юм. 

Даншиг наадмын эргэн тойрон дахь үйл явдлыг гэрэл зургаар сонирхуулъя. 

Гэрэл зургийг Э.ЭНХБАТ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж