БНХАУ-ын Хэбэй тосгоны Баодин хотын дунд шатны иргэний шүүх төрийн өмчит “Хятадын хөгжлийн банк”-ны хяналтын зөвлөлийн тэргүүн асан Яо Жунминийг авлигын хэрэгт буруутгаж, 520 мянган ам.долларын торгууль болон 14 жилийн хорих ял оногдуулав.
Тэрбээр 5.4 сая ам.долларын авлига авсан гэж шүүхийн баримт бичигт дурдсан байна. Хэдийгээр Яо Жунминь гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрсөн ч шүүх түүнийг ялыг хөнгөлөхгүй гэв.
Өнгөрсөн оны зургаадугаар сарын эхэнд Хятадын коммунист намын төв комисс, шүүх Хятадын хөгжлийн банкны хяналтын зөвлөлийн тэргүүн асан Яо Жунминийг сахилга бат онц ноцтой зөрсөн гэж үзсэн. Үүнтэй холбоотойгоор, намын дотор сахилга бат зөрчиж буй эрхмүүдийг илрүүлэх шалгалтын ажил эхэлсэн. Улмаар Яо Жунминийг есдүгээр сард намын гишүүнээс түдгэлзүүлж, төрийн албанаас халсан байдаг.
Си Жиньпин нь БНХАУ-ын дарга, Хятадын коммунист намын төв комиссын ерөнхий нарийн бичгийн дарга болсон цагаасаа хойш авлигатай тэмцэх томоохон ажлыг эхлүүлсэн. Энэ хугацаанд мянган гаруй төрийн албан тушаалтан авлига болон намын сахилга батыг зөрчсөн хэргээр шийтгүүлээд байна.
Бэлтгэсэн: Ц.Уран
Холбоотой мэдээ