АНУ-ын Калифорни мужийн Санта-Моника хотын цэцэрлэгт хүрээлэнд үл таних этгээд гал нээжээ. Улмаар нэг хүн амиа алдсан байна.
Цагдаа нар гал нээсэн этгээдийг шуурхай илрүүлжээ. Гэмт этгээд нь сумны шархтай байсан тул түүнийг эмнэлэгт хүргэсэн гэж Калифорни мужийн цагдаагийн газраас мэдээлж байна. Одоогоор хууль хүчний байгууллагынхан гэрчийн мэдүүлэг авч байгаа ажээ.
Бэлтгэсэн: Ц.УРАН