Дундговь аймгийн Гурвансайхан сумын II багийн нутаг Цагаан хошуу гэдэг газар малын гоц халдварт шүлхий өвчин гарсан нь улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторийн шинжилгээгээр батлагджээ.
Аймгийн Гурвансайхан, Өлзийт, Сайнцагаан сумыг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлсэн байна. Мөн малын гоц халдварт шүлхий өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, ухуулан таниулах шаардлагатай арга хэмжээг цаг тухай бүрд авч хэрэгжүүлэхийг сумдын Засаг дарга нарт даалгажээ.
Мөн аймгийн Засаг даргын захирамжаар малын гоц халдварт шүлхий өвчинтэй тэмцэх арга хэмжээг зохион байгуулах ажлын хэсгийг байгуулсан байна.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ