Японы Ерөнхий сайд Шинзо Абэ энэ сарын 3-ны өдөр кабинетын сайдуудын дунд халаа сэлгээ хийсэн. Үүнээс хойш хоёр хоногийн дараа Абэгийн чансаа 35-42 хувь болж өссөн үзүүлэлт гарсан гэж Японы томоохон хэвлэл мэдээллийн хэрэгсэл мэдээлж байна.
Тухайлбал, “Mainichi” сонины судалгаагаар, Японы Засгийн газрын чансаа есөн хувиар өсч, 35 хувь болсон гэв. Мөн “Nikkei” сонины явуулсан судалгаагаар гурван хувь, Yomiuri сонины судалгаагаар зургаан хувь тус тус өсч, 42 хувьд хүрсэн гэжээ.
Гэвч, Засгийн газрыг дэмжихгүй байгаа иргэдийн тоо олонх байна гэв. Тодруулбал, “Mainichi” сонины судалгаанд хамрагдсан нийт иргэдийн 47 хувь нь, “Nikkei” сонины судалгаанд хамрагдсан нийт иргэдийн 49 хувь нь Засгийн газартаа итгэхгүй байгаа гэсэн хариултыг өгчээ.
Бэлтгэсэн: Ц.УРАН
Холбоотой мэдээ