ЦУОШГ: Үер усны гамшгаас сэрэмжил | News.MN

ЦУОШГ: Үер усны гамшгаас сэрэмжил

Хуучирсан мэдээ: 2017.08.05-нд нийтлэгдсэн

ЦУОШГ: Үер усны гамшгаас сэрэмжил

ЦУОШГ: Үер усны гамшгаас сэрэмжил

Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан мэдээгээр өнөө маргаашдаа зүүн аймгуудын нутгаар усархаг бороо орох тул гэнэтийн үер ус, мөндөр, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа. 

Өнөөдрийн 20.00 цагаас маргаашийн 20.00 цаг хүртэлх төлөв: 

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 20-25 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 18-23 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулсаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 5-10 градус, бусад нутгаар 11-16 градус, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 18-23 градус, Орхон-Сэлэнгийн саваар 28-33 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 11-16 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 13-15 градус, өдөртөө 22-24 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө Дундговийн нутгаар 10-15 градус, бусад нутгаар 13-18 градус, өдөртөө нутгийн баруун хэсгээр 25-30 градус, нутгийн зүүн хэсгээр 21-26 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 11-13 градус, өдөртөө 24-26 градус дулаан байна.

Наймдугаар сарын 6-наас 10-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Наймдугаар сарын 6-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 7-нд ихэнх нутгаар, 8-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг болон төв, зүүн, говийн аймгуудын нутгаар түр зуурын бороо, 9-нд баруун болон төвийн аймгуудын нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно.

Дуу цахилгаантай. Салхи 8-нд Алтайн салбар уулсаар, 9-нд ихэнх нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 19-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн саваар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2017-08-05 150.129.141.49

Улаан шар хувалзнууд энэ бүх гайг гамшгийг дуудсан шүү Бичлэгийг нь үзээрэй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж