Сар шинийн баяр ойртож буйтай холбогдуулан хуурамч, чанарын баталгаагүй архины худалдаа эрс нэмэгддэг. Тиймээс Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас өнөөдөр худалдааны төвүүд, захаар шалгалт хийж байна. Архины урамшуулалт худалдаа зарлаж , чанаргүй хуурамч архи их хэмжээгээр худалдаалахаас сэрэмжлж сөар шинийг дуустал шалгалт хийх аж. Гарсан зөрчил дутагдлыг газар дээр нь арилгуулж, дүнг нэгтгэн гаргах юм байна. Түүнчлэн согтууруулах ундаа сурталчилсан “Спирт бал бурам” компанид 15 сая төгрөгийн торгууль оногдуулжээ. Мөн архи, согтууруулах ундааны реклам нийтэлж, нэвтрүүлсэн хэвлэл мэдээллийн хэрэгслийг 10 хүртэл сая төгрөгөөр торгох аж.
С.Отгон