Теотиуакан хотын нууц

Хуучирсан мэдээ: 2017.08.05-нд нийтлэгдсэн

Теотиуакан хотын нууц

Теотиуакан хотын нууц

Археологчид эртний дурсгалт, нууцлагдмал газраас маш олон гайхалтай нээлтүүдийг илрүүлж байна. Тэдний нэг бол Мексикийн Теотиуакан хот билээ.

Эртний домог болсон Теотиуакан хотын нууцыг өнөөдрийн хүртэл бүрэн тайлаагүй байна. Гэхдээ археологчид энэ хотын алдарт Сарны Пирамидын дор 10 метрийн гүнд нууцлаг туннель байдаг гэдгийг олж мэджээ.

Улмаар эрдэмтэд туннелийг газар доорх ертөнцийн бэлэг тэмдэг гэж нэрлэсэн байна. Тэд энэ туннелийг 2000 жилийн өмнө барьсан байх магадлалтай гэсэн таамаглал дэвшүүлжээ.

Мексикийн түүх, антропологийн үндэсний их сургуулийн археологийн баг туннелийг байдаг гэдгийг мэддэг байсан. Гэхдээ хэн ч өнөөдрийг хүртэл туннель руу орж, судалгаа хийсэн удаагүй гэв.

Сарны пирамидыг ихэвчлэн хүнд өргөл өргөх зэрэг шашны зан үйлд ашигладаг байсан гэдэг.

Эртний Теотиуакан хотын нууцыг өнөөдрийг хүртэл тайлж чадаагүй байна. Гэхдээ энэ бол Колумбийн үеийн өмнөх Хойд болон Өмнөд Америкийн том хотуудын нэг байсан гэдэг. Энэ хотод ойролцоогоор 125 мянган хүн амьдарч байсан гэж эрдэмтэд таамагладаг юм байна.

Бэлтгэсэн: Ц.Уран

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж