Хуучирсан мэдээ: 2017.08.05-нд нийтлэгдсэн

Зам хаалаа

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Богд Жавзандамбын гудамжны уулзварын өргөтгөл шинэчлэлтийн ажлын хүрээнд автозамын хучилтын ажил хийгдэх тул өнөөдөр 06:00 цагаас эхлэн тус газарт авто зам хаагаад байна. Замыг наймдугаар сарын 7-ны 06:00 цаг хүртэл хааж буй юм.

Иймд тус замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн үйлчилгээний дараах чиглэлүүдэд түр хугацаанд өөрчлөлт орлоо. Үүнд:

  • Ч:8 “Зайсан-Цэцэг төв-Хайлааст”
  • Ч:42 “Сүлжмэл-Нарны гүүр-Зайсан”
  • Ч:45 “Ган хийц-ХМК-Зайсан”
  • Ч:52 “3,4-р хороолол-Тэнгис кино театр”
  • Ч:55 “Зайсан-Дэнжийн 1000-ЗГАБ-Согоотын гудамж” чиглэлүүд120 мянгат, Ажилчдын соёлын ордон, Дунд голын замаар орж Энхтайвны гүүрэн доогуур явж үндсэн замналдаа орно.
  • Ч:36 “Гачуурт-Офицеруудын ордон-Зайсан” чиглэл Төв цэнгэлдэх хүрээлэнгээр богино эргэж иргэдэд үйлчилнэ.

Мөн Зайсангаас Оргил худалдааны төв хүртэл 3 тээврийн хэрэгсэл богино эргэлтээр 5 минутын зайтай үйлчилнэ.

Иймд иргэд та бүхэн зураглалын дагуу зорчилтоо төлөвлөж нийтийн тээврийн үйлчилгээг авна уу.

Үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг 323176, 326352 дугаарын утсаар 24 цагийн турш хүлээн авч шуурхай шийдвэрлэнэ гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж