Даншиг наадам эхэллээ

Хуучирсан мэдээ: 2017.08.05-нд нийтлэгдсэн

Даншиг наадам эхэллээ

Даншиг наадам эхэллээ

Даншиг наадам эхэллээ. Гурав дахь жилдээ зохион байгуулж байгаа дээрх наадмын түүхийг сөхвөл Монголын шашны тэргүүн Өндөр гэгээн Занабазарыг залах үеэс эхлэлтэй баяр ажээ.

Анх 1639 онд Цагаан нуур хэмээх газар Түшээт хан, Сэцэн хан тэргүүтэй Халхын хаад, ноёд, энгийн ард олон цугларч, Түшээт хан Гомбодоржийн таван настай хөвгүүн Занабазарыг Халхын шашны тэргүүн анхдугаар Богд Жавзандамба хутагтын ширээнд өргөмжилж, их баяр ёслол үйлджээ.

Өндөр гэгээн Занабазарыг шашны тэргүүнд өргөмжилж, бат оршил өргөсөн 1639 оны анхны даншиг наадам нь “Халх долоон хошуу наадам” болж, уламжилсаар хожим Улсын их баяр наадам болсон гэж үздэг.

Даншиг гэдэг нь монголоор “Бат-Оршил” хэмээх утгатай бөгөөд монголчуудын шашин, төрийн их ёслолыг багтаасан энэ баяр нь монголчууд харийн эрхшээлд байсан үед ч тасралтгүй үргэлжилсээр ирсэн түүхтэй.

Гандантэгчинлэн хийдийн 120 гаруй лам цам харайна

Даншиг наадамтай холбогдуулж, жил бүрийн Жахар цамын хурлын үеэр Өндөр гэгээний гаргасан Их хүрээ дэг ёсны тарнийн зан үйлээр 108 цан цохих зэрэг хөгжмийн хөг эгшгээр адислаж, Дамдин Чойжоо сахиусны хот балгад, тахил, Ядам бурхан, Номын сахиусны цамын баг хувцас адислагааг үйлддэг уламжлалтай. Энэхүү хурал өнөөдөр Гандантэгчинлэн хийдэд эхлээд байна.

Энэ хурлын үеэр анхдугаар Жавзандамба хутагт Өндөр гэгээний 15 төрлийн үеийн “Пунцог гүсүм”залбирлыг уншиж, манзны дээж өргөхдөө “Ранс ласар” хэмээх тахилыг олноор яруу сайхан ая дангаар уншдаг байна.

Хүрээ цамын хурлын уншлага, бүрээ бишгүүр тэргүүтэй хөгжимчид, бясалгагчид, цам цамнаачдад Гандантэгчинлэн хийдийн 120 гаруй лам хуврага оролцож байгаа аж.

А.Сүрэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж