Ирээдүйн олон улсын Монгол судлаачдыг дэмжих “EBI” хөтөлбөрт тэнцсэн гадаадын оюутнууд ирэх даваа гаригт Улаанбаатарт цугларна. Энэхүү хөтөлбөрт хамрагдаж шалгарсан долоон орны есөн залуус 10 хоногийн турш манай улсын түүх, ёс заншил, ардын урлагтай танилцах юм байна.
“EBI” хөтөлбөрийн гол шалгуур нь “Миний мэдэх Монгол орон” зохион бичлэгийн уралдаан болон ярилцлага байжээ. Хөтөлбөрт шалгарсан оюутнуудын зохион бичлэгийг гар бичмэлийг “Элбэгдорж хүрээлэн”-гийн албан ёсны фэйсбүүк хуудаст тавих аж. Та энэхүү хуудаст зочилсноор “EBI” хөтөлбөрийн мэдээллийг авах боломжтой юм байна.
Ч.БОЛ