Сонирхогчийн гольфийн улсын аварга шалгаруулах тэмцээн өчигдөр “Скай Ресорт” байрлах “Маунт Богд” гольфийн талбайд эхэлсэн. Энэ жилийн улсын аваргад эрэгтэй 58, эмэгтэй 13 тамирчин өрсөлдөж байна. Эрчүүдээс О.Оюунболд нийлбэр дүнгээр 153 оноогоор тэргүүлж байгаа бол Д.Өлзийдэлгэр 158, Г.Мөнгөншагай 159 оноогоор удаалж байна. Тэмцээн амралтын өдрүүдэд 09.00-14.00 цагийн хооронд үргэлжлэх бөгөөд хөгжөөн дэмжигч нарт “Маунт Богд” гольфийн талбайн 9, 18-р нүхний тоглолтуудыг үзэх боломж нээгдэж байгаа аж.
Ойрын өдрүүдэд бороотой байгаа учраас тоглтолтууд цаг агаарын хүндрэлтэй нөхцөлд болж байгаа ч тэмцээн өрсөлдөөнтэй үргэлжилж байгааг зохион байгуулагчид хэлж байв.
Ч.БОЛ