ХХААХҮ-ийн салбарын Хангайн бүсийн мэргэжилтнүүдэд зориулсан сургалт эхэллээ

Хуучирсан мэдээ: 2017.08.04-нд нийтлэгдсэн

ХХААХҮ-ийн салбарын Хангайн бүсийн мэргэжилтнүүдэд зориулсан сургалт эхэллээ

Монгол, БНХАУ, Япон, Макао, БНАСАУ-ын төлөөлөл болсон 400 гаруй хүүхэд өөр өөрийн үндэстний онцлогийг илэрхийлсэн өнгө өнгийн хувцастай сэргэлэн жаалууд нэгэн нарны дор чуулан баясч байлаа.

Хангайн бүсийн хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын мэргэжилтнүүдэд зориулсан сургалт Хөвсгөл аймагт өнөөдөр/2017.0.8.04/ эхэллээ. Сургалтад Архангай, Булган, Баянхонгор,  Өвөрхангай, Өмнөговь, Хөвсгөл, Орхон аймгийн 290 гаруй мэргэжилтэн оролцож байна. Сургалтын үйл ажиллагаанд ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн, ХХААХҮЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга М.Мөнхбаясгалан, ХөҮБХЗГ-ын дарга Б.Батхүү, ХШҮДАГ-ын дарга Д.Совд, Хуулийн хэлтсийн дарга Б.Батцэцэг, Санхүүгийн хэлтсийн дарга Ц.Цогбадрах болон бусад мэргэжилтнүүд оролцов.

 

Сургалтын үйл ажиллагааг нээж ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн үг хэллээ. Тэрээр “ХХААХҮЯ-наас анх удаа бүсчилж салбарын мэргэжилтнүүдэд  сургалт зөвлөгөөнийг зохион байгуулахаар болсон. Өнөөдөр хангайн бүсийн сургалт зөвлөгөөн Хөвсгөл аймагт эхэлж байна. Энэ жил өвөлжилт хүндэрч, ургац хураалтын ажилд хүндрэл бэрхшээл гарч болзошгүй байгаа энэ  үед  хангайн бүсийн 7 аймгийн мэргэжилтнүүдэд заавар зөвлөгөө өгч, нэгдсэн удирдлагаар хангаж, өөр хооронд ажил хэргийн ойлголцлыг бий болгох нь чухал.  Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа бидний хувьд яамны бодлого шийдвэрийг салбарын нийт мэргэжилтнүүдэд хүргэж уялдаа холбоотой ажиллах нөхцөлийг бий болгосноор бидний ажил хэрэг цаашид амжилттай явагдах эхлэл тавигдах юм.  Төр засаг нь олон зорилго зорилт тавиад байдаг ч мэргэжилтнүүд нь мэдээлэл хомс, уялдаа холбоогүй ажиллаж, нэг хүн шиг байж чаддаггүйгээс  өмнө нь алдаа оноо их гарч байсан. Тийм ч утгаараа өнөөдрийн сургалт чухал ач холбогдолтой юм” гэдгийг онцлон хэлэв.

Сургалтаар ХХААХҮ-ийн салбарын бодлого, баримт бичиг хөтөлбөр төлөвлөлт, салбарын төсөв, санхүүжилт, Төрийн албан хаагчдын ёс зүй хэм хэмжээ, авилга, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, салбарын хэмжээнд мөрдөгдөж байгаа хууль, дүрэм, журам, Мал аж ахуйн салбарын бодлогын хэрэгжилт, Газар тариалангийн салбарын бодлогын хэрэгжилт, Хөнгөн үйлдвэрийн салбарын бодлогын хэрэгжилт, хүнсний үйлдвэрийн салбарын бодлогын хэрэгжилт, ЖДҮ хоршооны салбарын бодлогын хэрэгжилт, Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, болон захиргааны байгууллагын  үйл ажиллагаанд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам гэсэн сэдвийн хүрээнд  Хангайн бүсийн ХХАА-н салбарын мэргэжилтнүүдэд мэдээлэл өгөх юм.

Хөвсгөл аймгийн ХХААГ-ын дарга Л.Баттулга “ХХААХҮЯ-наас санаачлан хангайн бүсийн 7 аймгийг хамруулсан сургалт нэгдсэн арга хэмжээг Хөвсгөл аймагт  зохион байгуулж байна. Сургалтыг зохион байгуулснаар анхан шатанд ажиллаж байгаа мал эмнэлэг үржлийн тасгийн ажилтан, дунд шатанд ажиллаж байгаа аймгийн ХХААГ-ын мэргэжилтнүүдэд салбар яамны  бодлого чиглэл, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, төсөл хөтөлбөр, цаашид хэрхэн уялдаа холбоотой ажиллах талаар газар дээр нь ирж мэдээлэл өгч байгаагаараа чухал ач холбогдолтой юм. Өмнө нь бүсчилж олон аймгийг хамруулсан салбарын сургалт зохион байгуулж байгаагүй. Мөн салбарынх мэргэжилтнүүд нэг дор цугларснаар тулгамдаж байгаа асуудлаа ярилцаж, цаашид хэрхэн уялдаа холбоотой ажиллах, юун дээр анхаарах  талаар харилцан ярилцаж туршлага солилцож байгаа нь маш чухал” гэдгийг онцлов.

Сургалт 3 хоног үргэлжилнэ.

Эх сурвалж: http://mofa.gov.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж