Төрийн өмчийн хорооны хуралдаан болно

Хуучирсан мэдээ: 2011.01.19-нд нийтлэгдсэн

Төрийн өмчийн хорооны хуралдаан болно

Төрийн өмчийн хорооны ээлжит хуралдаан маргааш болно. Хуралдаанаар 16 асуудал хэлэлцэхээр төлөвлөсний хамгийн эхэнд “Автоимпекс” ХК-ийн төрийн эзэмшлийн 51 хувийг нэг багц болгон өрийг төлөх нөхцөлтэйгээр хувьчлах уралдаант шалгаруулалтын тендерийн комиссын дүгнэлтийг батлах гэжээ. Мөн хэлэлцэх асуудлын жагсаалтад “Монголболгаргео” компанийн төрийн мэдлийн хувьцааг худалдах тухай багтжээ.

Өнгөрсөн долоо хоногт ТӨХ-ны ээлжит хурал болоогүй юм. Дарга, дэд дарга гадаадад томилолтоор ажиллаж байсан учир хуралдааныг тул хойшлуулсан юм.

Б.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж