Энхийг сахиулагчид хандивын аянд нэгдэв

Хуучирсан мэдээ: 2017.08.04-нд нийтлэгдсэн

Энхийг сахиулагчид хандивын аянд нэгдэв

Энхийг сахиулагчид хандивын аянд нэгдэв

Онцгой байдлын албыг дэмжих олон нийтийн хандив тусламжийн аянд энхийг сахиулагчид нэгдээд байна. Хойд Судан улсын Дарфур муж дахь Африкийн холбоо, НҮБ-ын хамтарсан UNAMID энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа хурандаа Г.Наранхүү захирагчтай цэргийн хээрийн хоёрдугаар шатны эмнэлгийн наймдугаар ээлжийн багийн бүрэлдэхүүн 680 мянган төгрөгийн хандив илгээлээ. Энэхүү сэтгэлийн илгээмжийг тус багт үүрэг гүйцэтгэж байгаа зарим цэргийн алба хаагчдын ар гэрийн төлөөлөл Онцгой байдлын ерөнхий газрын удирдлагад хүлээлгэн өгсөн юм.

Мөн ХБНГУ-тай хамтран Афганистан улсад үүрэг гүйцэтгэсэн хурандаа Д.Дэлгэрцог захирагчтай Монгол Улсын Зэвсэгт хүчний тавдугаар ээлжийн бие бүрэлдэхүүн Зэвсэгт хүчний 189 дүгээр ангийн захирагчийн орлогч, дэд хурандаа Ч.Мөнхжанцангийн охин М.Номин-Эрдэнийн эмчилгээний зардалд хандив өгчээ.

Эх сурвалж: БХЯ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж