Зөрчил илрүүлсэн тохиолдолд картаар урамшуулна

Хуучирсан мэдээ: 2017.08.04-нд нийтлэгдсэн

Зөрчил илрүүлсэн тохиолдолд картаар урамшуулна

Зөрчил илрүүлсэн тохиолдолд картаар урамшуулна

Нийтийн тээврийн үйлчилгээний төлбөрийг зөвхөн цахим картаар хийж байгаа билээ. Картгүй иргэд жолоочид мөнгө өгч зорчиж байгаа зөрчил гарсаар байна.

“Улаанбаатар смарт карт” ХХК-ийнхан энэ сарын 1-нээс эхлэн нийтийн тээвэрт үйлчилж буй автобусны жолоочид бэлэн мөнгө төлөн зорчиж буй иргэдийг хязгаарлах аян өрнүүлж эхэллээ. Нэг сарын хугацаатай үргэлжлэх аяны хүрээнд автобусаар зорчихдоо бэлэн мөнгө өгч, авч буй үйлдлийг зураг болон бичлэгээр баримтжуулсан иргэнийг урамшуулахаар болсон байна. Жолоочид бэлэн мөнгө өгч зорчсон үйлдлийг баримтжуулах юм бол нэг сарын турш хязгааргүй зорчих картаар урамшуулах аж. Зөрчил илрүүлсэн иргэн дээрх компанийн байранд мэдээллээ өгөөд урамшууллаа авах боломжтой болжээ.

Ч.БОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж