“ASUS” цоо шинэ загварын U30Jc зөөврийн компьютер гаргалаа

Хуучирсан мэдээ: 2010.04.06-нд нийтлэгдсэн

“ASUS” цоо шинэ загварын U30Jc зөөврийн компьютер гаргалаа

Зөөврийн компьютер, тэр тусмаа нэтбүүкийн зах зээлийн “мангас” нь болоод буй “ASUS” компани 2007 онд анхлан хамгийн хямд үнэтэй Eee PC-г худалдаанд гаргаж, томоохон тэсрэлт хийсэн билээ. Гэвч өнгөрсөн хугацаанд хэсэг нам гүм байсан тус компани нэгэн цоо шинэ загварын, 900 ам.доллараас доош үнэтэй ASUS U30Jc серийн 13.3 инчийн дэлгэцтэй зөөврийн компьютераа худалдаанд гаргалаа. Уг лэптоп нь Intel Core i3-350M процессортой, NVIDIA GeForce GT310M график карттай юм. Компанийн сүүлд гаргасан зөөврийн компьютеруудын адилаар U30Jc нь баттерейны хүчин чадал өндөртэй, нэг удаагийн цэнэглэлтээр 9.5 цаг цэнэгээ барих ажээ. Түүнчлэн HDMI гаралт, HD дэлгэцийн нарийвчлал, 4GB DDR3 RAM, сайжруулсан 802.11n Wi-Fi болон өөр дээрээ суурилсан вэбкамер ба микрофонтой гэнэ. Энэхүү нөүтбүүкний бас нэгэн давуу тал нь гэвэл хөнгөн цагаан гадаргуутай, гарны товчлуурууд нь хоорондоо стандарт зайтай учир “World of Warcraft”, “The Sims 3” зэрэг түгээмэл тоглоомуудыг тоглоход ямар ч асуудал үүсэхгүй ажээ.
С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж