Хотын ногоон бүсэд хэрэг зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн Байгаль орчны газрын Зуслангийн товчооноос зөвлөл байгуулжээ. Тус товчооныхон зуслангийн амуудад оршин суух иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлж, байгаль орчныг хамгаалах хөрсний бохирдлыг бууруулах үүрэг хүлээн ажилладаг байна. Одоогоор Жигжидэд “Жигжид эко”, Майхан толгойд “Майхан эко”, Хуурай мухарын зусланд “Хуурай мухар”, Чингэлтэй дүүргийн XIX хорооны хэд хэдэн зусланг нэгтгээд “Сонор 19” гэсэн дөрвөн зөвлөл байгуулжээ.
Зөвлөлийнхэн байгаль орчныг хамгаалах, тухайлбал, хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх, голын эрэгт хог хаясан хүмүүст шаардлага тавьж, цэвэрлүүлэх зэрэг үүрэг хүлээх юм байна. Зөвлөлд иргэд сайн дурын үндсэн дээр нэгдэж, байгалиа цэвэр, сайхнаар нь хадгалан хойч үедээ үлдээх зорилготой аж.
Ч.БОЛ
Холбоотой мэдээ