Азийн Хөлбөмбөгийн Холбооны/АХБХ/ “Лигийн хөгжлийн программ” хөтөлбөрийн дагуу манай улсад хөлбөмбөгийн хэвлэл мэдээлэл болон тайлбарлагчийн сургалт зохион байгуулагдаж байна.
Монголын хөлбөмбөгийн холбооны байранд болж буй уг сургалтыг АХБХ-ны Олон нийттэй харилцах албаны захирал Колин Рэймонд Гибсон удирдан явуулж байна. Энэхүү сургалт хоёр үе шаттай бөгөөд өнөөдөр “Хүрхрээ үндэсний лиг”, “Хүрхрээ нэгдүгээр лиг”-ийн клубүүдийн хэвлэлийн төлөөлөгч нарын дунд болсон бөгөөд багийг хэрхэн сурталчлах талаар хичээл заасан байна. Сургалтын хоёр дахь шат маргааш болох бөгөөд хөлбөмбөгийн сэтгүүлч, тайлбарлагч нарын дунд мэргэжлийн хөтлөлт, тайлбарлалтын талаар туршлага солилцон, хичээл заах аж.
Колин Рэймонд Гибсон өмнө нь Английн Хөлбөмбөгийн Холбоонд хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллахын зэрэгцээ Олон улсын Крикетийн Зөвлөлийн дарга хийж байсан туршлагатай харилцааны мэргэжилтэн, сэтгүүлч юм.
Ч.БОЛ