2017 оны наймдугаар сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Туул тосгоны 7 дугаар хэсэгт Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг “Нүүдэл Жи” ХХК нь хадгалалтын хугацаа дууссан, муудсан хэрчсэн гурилыг устгалд оруулалгүй ил задгай малын бэлчээрт хаяснаас 5 өрхийн 8 толгой үхэр хордож үхсэн байна.
Газар дээр нь мэргэжлийн хяналт,дүүргийн Онцгой байдлын хэлтсийн байцаагч нар хамтран ажиллаж,хэргийг дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст шилжүүллээ. Хордож үхсэн малыг ариутгал халдваргүйжүүлэлт хийж устгалд оруулах ажлыг “ТУДА” ХХК-ын мал эмнэлэг хариуцан ажиллана.
Эх сурвалж: НМХГ