Чөлөөт бөхийн тамирчдаас Х.Баянмөнх, Ж.Мөнхбат, З.Ойдов, Д.Цэрэнтогтох нар Хөдөлмөрийн баатар цолыг хүртэж байсан. Тэгвэл өнгөрөгч лхагва гаригт/2017.08.02/ чөлөөтийн эмэгтэй бөхчүүдээс анх удаа энэхүү цолыг Соронзонболдын Батцэцэг хүртсэн. Тэрбээр чөлөөт бөхийн спортоос төрсөн тав дахь, эмэгтэйчүүдээс анхны Хөдөлмөрийн баатар цолтон болсон юм.
Тэгвэл Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин С.Батцэцэг баярын сэтгэгдлээ өөрийн фэйсбүүк хуудастаа бичжээ. Тэрбээр
‘Надтай миний баярыг хуваалцаж, баяр хүргэсэн бүх монголчууддаа маш их баярлалаа. Эх орныхоо нэрийг үргэлж өндөрт өргөж явах болноо. Монгол Улсын Засгийн газар, Ерөнхийлөгчийн Тамгийн газар, ЗГХ агентлаг,Биеийн тамир, спортын газар, Монголын Үндэсний олимпийн хороо, ХХЕГ-ХСХ 208р ангийн хамт олон, МЧБХ-ны удирдлагууд, Чөлөөт бөхийн хамт олондоо болон анхны багш Д.Дондов, З.Дүвчин багшдаа болон үе үеийн шигшээ багт хамт ажиллаж байсан багш нартаа, Үндэсний хөрөнгө оруулалтын банк, “Хишиг арвин” индустриал, “Гацуурт”, “Алтай “констракшн, “Хасу” компани зэрэг олон бөхөд хайртай дуртай хүмүүст маш их БАЯРЛАЖ явдгаа илэрхийлэе баярлалаа’ гэсэн байна.
Архангай аймгийн Хашаат сумын харьяат, Үндэсний шигшээ баг, “Хилчин” спорт хорооны тамирчин С.Батцэцэг тэртээ 2006 онд чөлөөт бөхийн гаргаагаа Н.Донров багшийн удирдлагад эхлүүлж байжээ. Тэр цагаас хойш Олимпийн наадмаас хүрэл, Дэлхийн аваргаас хошой алт, хүрэл, оюуны Дэлхийн аварга, Азийн аваргаас алт, мөнгөн медаль хүртсэн гээд түүний амжилт арвин.
С.Батцэцэг ‘Рио 2016’ олимпийн наадмын өмнө мөрөндөө бэртэл авсан билээ. Тэрбээр бэртлээ Европын оронд эмчлүүлж байгаа бөгөөд дахин хоёр сарын эмчилгээ хийгээд бэлтгэлдээ орох юм байна.
Ч.БОЛ