“Sunrise 2017 Mongolia” хөгжмийн наадам өнөөдөр /08.04/ 20.00 цагаас Үндэсний соёл, амралтын хүрээлэнд болно. Наадамд “Харанга”, “Гурван охин”, “Нисванис”, “Recon”, “UFO” хамтлагууд оролцохоос гадна Б.Амархүү, Б.Тэнүүн нарын дуучид ая дуугаа өргөх юм байна.
“Sunrise 2017 Mongolia” хөгжмийн наадам паркийн хамгийн том талбай, хиймэл зүлэгтэй тайз, усан онгоц, саравчтай хэсэг гэсэн дөрвөн хэсэгт болох бөгөөд 20.00-04.00 цаг хүртэл үргэлжлэх аж.
“Sunrise 2017 Mongolia” хөгжмийн наадмын тасалбарын үнэ 20 мянган төгрөг.
Ч.БОЛ
Холбоотой мэдээ