Хуучирсан мэдээ: 2017.08.04-нд нийтлэгдсэн

Рембрандт ба 35 матар

Батцагаан Батмөнх
Батцагаан Батмөнх
Архангай аймгийн Булган суманд монгол улсын гарьд Д.Рагчаа, улсын начин Р.Пүрэвдагва нарт хүндэтгэл үзүүлэх бэсрэг наадам боллоо.

National Geographic сэтгүүлийн Америкийн хувилбар National Geographic Travel Photographer of the Year гэсэн нэртэй жил тутмын шилдэг гэрэл зургийн уралдааны эздийг тодруулжээ. Уралдаанд ялагч нь сэтгүүлийн багийн хамт Галапагоссын аралд 10 хоног амрах эрхээр шагнагдсан байна. 

«Хүмүүс» номинацийн гуравдугаар байр: «Давалгаа дор»

Фото: Rodney Bursiel / National Geographic Travel Photographer of the Year Contest

Фижи арлын Таваруа арал дээр энэ зургийг авчээ. Зураг дээр мэргэжлийн серфер Донавон Франкенрайтер (Donavon Frankenreiter).

«Байгаль» номинацийн хүндэтгэл: «Маунт-Бром галт уул»

Фото: Reynold Riksa Dewantara / National Geographic Travel Photographer of the Year Contest

Индонезийн Ява арал дахь Маут-Бром галт уул нь жижиг ч идэвхээр өндөр. Гэрэл зурагчин 2016 оны эхээр энэ зургийг авчээ.

«Хүмүүс» номинацийн хүндэтгэл: «Хүний харц»

Фото: Moin Ahmed / National Geographic Travel Photographer of the Year Contest

Зургийг 2016 оны зургадугаар сарын 1-ний өдөр Бангладешийн Газипур хот дахь төмөр замын Тонги станцад авчээ.

«Хот» номинацийн хүндэтгэл: «Цөл дэх шинэ хот»

Фото: Andrzej Bochenski / National Geographic Travel Photographer of the Year Contest

Аль-Айнагаас холгүй амьдралгүй цөлд байгуулсан хотын барилгууд. Одоо хот АНЭ-ийн дөрөв дэх том хот болжээ.

«Хүмүүс» номинацийн хоёрдугаар байр: «Сонирхолтой агшин»

Фото: Julius Y. / National Geographic Travel Photographer of the Year Contest

Амстердамын Рейксмюзеум музейн үзэгчид Рембрандтын «Синдики» зургийн дэргэд.

«Байгаль» номинацийн хүндэтгэл: «Патагонийн гантиг агуйнууд»

Фото: Clane Gessel / National Geographic Travel Photographer of the Year Contest

«Патагонийн Торрес-дель-Пайне гэх үндэсний парк дахь гантиг агуйгаар аялахад бид 10 орчим цагийг зарцуулсан юм. Бид завинаасаа буугаад гэрлийн тусгал хамгийн аятайхан болохыг хүлээж байлаа гэж гэрэл зурагчин өгүүлжээ.

«Хот» номинацийн гуравдугаар байр: « Хеннингсверийн хөлбөмбөгийн талбай»

Фото: Misha De-Stroyev / National Geographic Travel Photographer of the Year Contest

Лофотен ольтригийн нэгэн арлын Хеннингсвер гэх жижиг тосгонд энэ хөлбөмбөгийн талбай байрладаг ба дэлхийн хамгийн ер бусын спортын байгууламж гэгдэнэ. Гэрэл зурагчин түүнийг дроны тусламжтайгаар 120 метрийн өндрөөс зурагт буулгажээ.

«Байгаль» номинацийн гуравдугаар байр: « Тарколес голын матарууд»

Фото: Tarun Sinha / National Geographic Travel Photographer of the Year Contest

Коста-Рикагийн Монтевердегаас Плайя-Эрмосу орох замын Тарколес голын нэгэн гүүрний ойролцоо 35 асар том матрууд амьдардаг. Тэд хүмүүсийг үл анхааран (тодорхой агшин хүртэл) байх зуур зургийг авчээ. 

«Хүмүүс» номинацийн хүндэтгэл: «Бесакийн сүм дэх аравнайлалт»

Фото: Michael Dean Morgan / National Geographic Travel Photographer of the Year Contest

Бесакийн сүм нь Дарь эхийн сүм гэдгээр алдартай. Түүнийг арваад зууны өмнө Бали арлын мянган метрийн өндөрт байгуулжээ.

«Байгаль» номинацийн хүндэтгэл: «Нүүр тулалт»

Фото: Shane Gross / National Geographic Travel Photographer of the Year Contest

«Кариббн шүрэн арлын акула загаснууд ихээхэн “ичимхий”. Тэдний зургийг авах гээд би аппаратаа хаданд бэхлэн алсын зайн удирдлагаар ажиллуулсан юм. 

«Байгаль» номинацийн хүндэтгэл: «Лусын охидын ой»

Фото: Yutaka Takafuji / National Geographic Travel Photographer of the Year Contest

Фото зургийг Японы Тамба гэх жижигхэн тосгоноос холгүй газар авчээ. Хэдэн мянган гэрэлт цох нутгийн хүмүүсийн шүтээнд очих замын дагуу нисч байна.

«Хүмүүс» номинацийн хүндэтгэл: «Гүүрийн үе угсаа»

Фото: Jobit George / National Geographic Travel Photographer of the Year Contest

Хүүгийн хамт исламын Ураз-Байрам баярын үеэр гүүрэн дээр сууж байгаа эцэг. Нью-Дели (Энэтхэг).

Уралдааны тэргүүн шагнал: «Байгалийн хүч»

Фото: Sergio Tapiro Velasco / National Geographic Travel Photographer of the Year Contest

Мексикийн Колима галт уулын дэлбэрэлт 2015 оны арванхоёрдугаар сарын 13-нд болжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж