Энэтхэг улс Хятадын хилийн дагуу цэргээ нэмэгдүүлж байгааг Бээжингийн албаныхан мэдээллээ. Энэтхэгийн уулархаг бүс нутаг болох Сикким муж нь Хятадтай 3500 км газраар хиллэдэг аж. “Энэтхэгийн тал хил дагуу зам засаж, олон тооны зэвсэглэсэн цэргүүдийг байршуулаад сар гарангийн хугацаа өнгөрлөө. Энэ нь яав ч энхийн төлөө биш” хэмээн Хятадын гадаад хэргийн сайд мэдэгдсэн байна. Харин Энэтхэгийн тал хил дагуу цэргийн хүчээ нэмэгдүүлсэн гэх хардлагыг үгүйсгэж, “Хятадтай энх тайван харилцааг эрхэмлэж, үл ойлголцлыг яриа хэлцлээр шийдэх хүсэлтэй” хэмээн мэдэгджээ.
Өмнө нь өнгөрсөн зургадугаар сард “Тахианы хүзүү” гэж нэрлэсэн Энэтхэг, Бутаныг хооронд тусгаарладаг Хятадын эзэмшлийн хилийн нарийн зурвас бүс дэх тосгонд хоёр талын хилийн харуулууд хоорондоо зэвсэг барин тулсан хэрэг гарч байв. Энэ нь Энэтхэгийн хил дагуух зам засварын ажилтай холбогдон гарсан маргаан байжээ. Түүнчлэн Хятадын гадаад хэргийн яамнаас “Ямар ч улс Хятадын цэргийн хүчин чадал, энх тайван, тусгаар тогтнолоо хамгаалах чадварыг дорд үзэх ёсгүй” хэмээн мэдэгдэж байв.
Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди ирэх есдүгээр сард “BRICS”-ийн чуулга уулзалтад оролцохоор Хятадад айлчлах аж.
Б.ТУЯА
Эх сурвалж: Reuters
Холбоотой мэдээ