Улаагчны хар нуурын хөвөөнд “Нүүдэлчдийн соёлын наадам”-ыг зохион байгуулав

Хуучирсан мэдээ: 2017.08.04-нд нийтлэгдсэн

Улаагчны хар нуурын хөвөөнд “Нүүдэлчдийн соёлын наадам”-ыг зохион байгуулав

Улаагчны хар нуурын хөвөөнд “Нүүдэлчдийн соёлын наадам”-ыг зохион байгуулав

Монголчууд бид эрт дээр үеэс нүүдэллэн таван хошуу малаа даган бэлчээрийн сайныг шилж нүүдэллэж, амар тайван амьдралаар амьдарч ирсэн. Хэдий монголчуудын нүүдэлчин боловч дэлхийн даяарчлалын нөлөөнд суурьшмал амьдрал руу шилжээд багагүй хугацааг өнгөрөөсөн. Гэвч гарал угсаагаа яавч мартаж болохгүй гэдгийг завханчууд санууллаа. Тодруулбал, Завхан аймгийн Улаагчны хар нуурийн хөвөөнд долдугаар сарын 23-25ны өдрүүдэд “Нүүдэлчдын соёлын наадам”ыг анх удаа зохион байгуулжээ. Энэхүү наадмын зорилго нь хүн төрлөхтөний түүхэн дахин давтадашгүй аугаа түүхийг бүтээж чадсан хүчирхэг өвгөдийнхөө өвлүүлэн үлдээсэн соёлыг дэлхий дахинд алдаршуулан суртачилах өвлөн авч, хадгалан хамгаалж, түгээн дэлгэрүүлэх юм. Наадмыг Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхан санаачлан зохион байгуулжээ.

Тус Соёлын наадам нь Дэлхийн хэмжээнд нүүдэлчдийн амьдрал ахуйг нэгэн доор цогцлоон харуулж наадаж чадсанаараа анхдагч болсон юм.

Соёлын наадамд хүрэлцэн ирсэн дотоодын жуулчдаас гадна гадны жуулчдад зориулсан ардын урлагийн тоглолтыг Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Ванганы нэрэмжит Завхан аймгийн хөгжимт драмын театрын уран бүтээлчид толилуулж, наадамчин түмнийг баясгалаа. Мөн Завхан аймгаас төрөн гарсан урлаг соёл, спортын олон алдартанууд оролцсоноос гадна ИхУул сумын унаган хүү Улсын драмын эрдмийн театрын жүжигчин, Гавьяат жүжигчин Л.Дэмидбаатар, Тосонцэнгэл сумын харьяат, “Улаанбаатар” чуулгын дуучин СТА А.Анхтуяа нар өөрийн уран бүтээлийнхээ дээжээс өргөн барьж нутгийн иргэдийнхээ сэтгэлийг баясгаж сонорыг мялаасан юм.  

“Нүүдэлчдийн соёлын наадам”-ын  үйл ажиллагаанд хөгжимт жүжгийн театр нь ёслол хүндэтгэл, соёл урлагийн салбар хорооны комиссын бүрэлдэхүүнд  орж ажиллан наадмын нээлт, хаалт, ардын урлагийн дагнасан тоглолтуудыг амжилттай хийснээс гадна наадмын үеэр зохион байгуулагдсан тод манлай, Уран уургач бугуйлчид, эмнэг булгиачдын улсын аварга шалгаруулах тэмцээнд хөтлөгч дуучдаа оролцууллаа.

Хөгжимт жүжгийн театрын уран бүтээлчид наадмын урлагийн үйл ажиллагаанд дараах хөтөлбөрүүдийг бэлтгэн оролцсон юм.

 “Нээлтийн үйл ажиллагаа” нь 21 дараалал бүхий үзүүлбэрийг үзэгч олондоо өргөн барьж албан ёсоор “Нүүдэлчдийн соёлын наадам”-ын үйл ажиллагааг эхлүүлсэн.

Ардын урлагийн тоглолт нь 25 дараалал бүхий үзүүлбэр хоёр цагийн бүтэн тоглолтыг зочид, төлөөлөгчид, аялагч, иргэддээ өргөн барьсан юм. Энэхүү тоглолтыг 600 гаруй үзэгч сонирхжээ.

“Хаалтын ёслол- галын наадмын тоглолт” нь 17 дараалал бүхий үзүүлбэртэйгээр хоёр цагийн тоглолтыг бэлтгэсэн бөгөөд эртний уламжлалаа даган бөөгийн дуудлагаар ил тулган дахь галаа бадраасан юм. Энэ үдэш 350 үзэгч байсан байна.

– “Нүүдэлчдийн соёлын наадам”-ын  үйл ажиллагаанд Хөгжимт жүжгийн театр нь 5 анги буюу 66 хүний бүрэлдэхүүнтэйгээр олон арга хэмжээнд оролцсоныг энд дурдахад таатай байна.  

Мөн наадмын үйл ажиллагаанд зориулж Хөгжимт жүжгийн театр дөрвөн гэрийг эртний уламжлал, нүүдэлчдийн соёлын амьдралыг  харуулсан байдлаар барьж,  засч, тохижуулан наадмын хүндтэй зочид төлөөлөгчид, аймгийн удирдлагууд, ахмад настнууд болон наадамд оролцогчдыг хүлээн авч хүндэтгэл үзүүлэн мөн нэг гэрийг жуулчдад зориулан зураг авах байдалтайгаар тохижуулсан юм. Наадмын үеэр гадаадын жуулчдад зориулсан англи хэлтэй хөтөч наадмын сонин сайхныг танилцуулж байв.

Гурван өдрийн турш Улаагчны хар нуурийн хөвөөнд болсон “Нүүдэлчдын соёлын наадам”ын хаалтын ажиллагаа үеэр аймгийн Засаг дарга Д.Батсайхан олон уран бүтээлчдийг шагнаж урамшуулж, хүндэтгэл үзүүллээ. Үүнд Хөгжим жүжгийн театрын хамт олны дундаас гурван уран бүтээлч, хоёр ажилтан аймгийн хүндэт тэмдгээр шагнагдсан юм.

Наадмын нээлт, хаалтын үеэр болсон ардын урлагийн тоглолтын талаар наадамчин олны сэтгэгдлийг сонсож байхад ардын урлагийн аялгуу, бүжгийн хэмнэл, ардын дуу, уртын дууныхаа сонсголонтой яруу эгшгийг урлагаар дамжуулан мэдрүүлсэнд талархаж байгаагаа хэлж байсан.

Ардын урлагийг хөгжүүлэх үйлсэд алслагдсан аймгийн уран бүтээлчид гар бие оролцон хойч ирээдүйдээ өвдөн үлдээх ажлыг зохион байгуулж чадахаа болсон “Нүүдэлчдын соёлын наадам”аар харуулж чадлаа. Эндээс харахад ITM-2018-д оролцох ардын урлагийн авьяастнууд бэлтгэлээ хангаж эхэлжээ гэдгийг харж болно.

Ч.БОЛОР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж