Өвсний үндэс хөтөлбөрийн хүрээнд Ховд аймагт төсөл хэрэгжинэ

Хуучирсан мэдээ: 2017.08.04-нд нийтлэгдсэн

Өвсний үндэс хөтөлбөрийн хүрээнд Ховд аймагт төсөл хэрэгжинэ

Өвсний үндэс хөтөлбөрийн хүрээнд Ховд аймагт төсөл хэрэгжинэ

Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа П.Баттогтох өчигдөр /2017.08.03/ Жайкагийн Нагоя дахь салбарын ажилтан Сато Куника тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн захирал, доктор С.Баттулга, Японы Нагоя их сургуулийн профессор, доктор Ясухиро Сузика, ОБЕГ-ын Бодлого, төлөвлөлт, хамтын ажиллагааны газрын хэлтсийн дарга, хурандаа Ч.Ариунаа, Гамшиг судлалын хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, дэд хурандаа Д.Сэржмядаг нар оролцов.

Уулзалтын үеэр Хатагтай Сато Куника Жайкагийн “Өвсний үндэс хөтөлбөр”-ийн хүрээнд уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр иргэд, орон нутгийн удирдлагыг чадавхжуулах зорилготой төслийг Японы Нагоя их сургууль санаачлан МУИС, ОБЕГ-тай хамтран Ховд аймагт хэрэгжүүлэхээр болоод байгааг дуулгаж, профессор Ясухиро Сузуки төслийн зорилго, үйл ажиллагаа, үр дүнг товч танилцуулав.

Хурлын үеэр хурандаа П.Баттогтох уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн гамшгийн эрсдэл нэмэгдэж байгаа энэ үед газар зүйн байрлалын хувьд ихээхэн эмзэг бүс нутагт хамаарах, баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт энэхүү төсөл хэрэгжих болсон нь тун чухал асуудал юм. Мөн бүсийн тулгуур төв Ховд аймагт хэрэгжсэн төслийн үр дүнд бий болсон арга барилыг тухайн бүсийн аймгуудад төдийгүй, бусад бүсийн аймаг, орон нутагт хэрэгжүүлэх тал дээр Онцгой байдлын байгууллагын зүгээс онцгой анхаарч ажиллана гэдгээ илэрхийллээ.

Харин Жайкагийн Нагоя дахь салбарын ажилтан Сато Куника ОБЕГ-ын зүгээс төслийн ач холбогдлыг онцгой үнэлж байгаад талархаж буйгаа илэрхийлээд Ховд аймаг дахь Онцгой байдлын газрын дэмжлэг, Японы Нагоя их сургуулийн болон Монгол Улсын Их сургуулийн эрдэмтдийн мэдлэг, арвин их туршлагад тулгуурлан энэхүү төсөл амжилттай хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байгаагаа дурдсан юм.

Уг төслийн хүрээнд 08 дугаар сарын 7-10-ны өдрүүдэд Япон, Монгол талын хамтарсан баг Ховд аймагт ажиллах юм.

Эх сурвалж: ОБЕГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж