Британийн Хаантны урлагийн академи маш сонирхолтой үзэсгэлэн гаргадгаараа алдартай. Уг академийн 249 дэх үзэсгэлэнгийн хаалт болжээ. Харин наймдугаар сарын 5-ны өдөр ская Королевская анри Матис гэдэг франц зураачийн урланг дүрсэлсэн үзэсгэлэнг нээж байгаа юм байна. Үзэсгэлэн нь “Матис урландаа” гэсэн нэртэй. Тэнд зураачийн эд зүйлийг зурагдсан зургийнх нь хамт харуулах ажээ.
Матисс цуглуулгаа энд тэндээс олж цуглуулжээ. Үүн дотор Тайландын Будда нарын баримлууд, Мороккогийн нэхмэл, африк гар урлал гээд л бүгд бий. Энэ бүгд нь дөнгөж карьераа эхэлж байгаа зураачид үнэтэй туссан байна. Цуглуулга улам өргөжсөөр үнэ цэнэтэй болжээ. Митсс сэтгэл гарган тэднийг зурагтаа буулгасан юм.
Зураачийг тойрон хүрээлж байсан эд зүйл нь суутны бүтээлтэй хэрхэн холбогдсоныг Matisse in the Studio (Матисс урландаа) нэртэй үзэсгэлэн харуулна. Үзэсгэлэн нь түүний бүтээлийн баатруудыг уран зурагт буусантай нь адилтгасан анхны оролдлого болж байна. Матисс эд зүйлийн цуглуулгаа өөрийн урланд хадгалж байжээ. Зургаа зурахдаа бийр будгаа бэлтгэхийн адил тэднийг өмнө жагсаан тавьдаг байж. Ингээд тэд зурагт нь гарч иржээ.
Урлагийн академид үзэгчид усан цэнхэр өнгийн андалуз ваар, зургаан өнцөгт тунис ширээ, зураачийн төрлөх Франц нутгийн шоколад хадгалах мөнгөн сав зэргийг тэднийг зурсан зурагтай нь хамт үзнэ. Заримдаа Матисс өөрийн үнэт эдлэлийнхээ хээ угалз, хэсгийг зурагтаа өөрийн стилиэр буулган зурж байлаа. Тэднээс л агуу зураачийн натюрморт ба хөргүүдийн дэгжин сүрлэг дэвсгэр гарч иржээ.
Матисс гэхээр цуглуулга ихээхэн ээдрээтэй нь мэдээж. Эдгээр эд зүйлс тус бүртээ өөрийн түүхтэй. Зураач тэднийг дизайн ба өнгийн зохиомж, харьцаа талаас нь нарийн судалжээ. Үзэгчдийн сонирхлыг татаж буй үзэсгэлэнг Эзэн хааны урлагийн академи наймдугаар сарын 5-наас арваннэгдүгээр сарын 12 хүртэл олны хүртээл болгох ажээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР