“Илдэн дээр гүйгч” эмнэлэгт хүргэгджээ

Хуучирсан мэдээ: 2017.08.04-нд нийтлэгдсэн

“Илдэн дээр гүйгч” эмнэлэгт хүргэгджээ

“Илдэн дээр гүйгч” эмнэлэгт хүргэгджээ

Олимп болон Паралимпын алдарт тамирчин Оскар Писториус эмнэлэгт хүргэгджээ. Тэрбээр найз бүсгүйгээ хөнөөсөн хэргээр шоронд хорих ял эдэлж байгаа юм. Илдэн дээр гүйгч хочит Оскар Писториус 2016 онд найз бүсгүй, Өмнөд Африкийн мисс Рийва Стийнкэмпийг хөнөөсөн хэргээр зургаан жил шоронд хорих ял авчээ.

Одоогоор тэр ямар шалтгаанаар эмнэлэгт хүргэгдсэн болон биеийн байдал нь ямар байгаа нь тодорхойгүй байна. Харин зарим эх сурвалж түүнийг чээжиндээ хүчтэй өвдөлт мэдэрснээр эмнэлэгт хүргэгдсэн гэж байв.

Оскар Писториус 2016 оны наймдугаар сард шоронгийн өрөөндөө халтирч унаснаас бугуйгаа гэмтээж байжээ.

Писториус 2013 оны валентины баярын үдэш найз бүсгүйгээ хулгайчтай андууран угаалгын өрөөнд байхад нь олон удаа буудаж хөнөөсөн юм.

Б.ТУЯА

Эх сурвалж: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж